Н.ТҮВШИНБАЯР АВАРГЫН ХҮҮ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Монголын Жюү жицүгийн холбоо Арабын нэгдсэн Эмират Улсын холбоотой хамтран зохион байгуулж буй ‘Азийн нээлттэй тэмцээн’ Спортын төв ордонд амжилттай үргэлжилж байна. Эхний өдөр насанд хүрэгчид болон мастерс ангиллын тэмцээн болж өндөрлөсөн юм. Харин /2018.01.28/ өсвөр насны шилдгүүд тодорлоо.

Зүүн гар талаас Н.Түвшинбаяр аваргын хүү Т.Манлай

Өсвөр насны ангилалд нийт 332 тамирчин 47 бүс жингийн ангилалд өрсөлдөж, аваргууд тодрох юм.

Энэ удаагийн тэмцээний хөвгүүдийн “kids-3” ангиллын цагаан бүсний 27 кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Найдангийн Түвшинбаярын хүү Т.Манлай барилдаж мөнгөн медаль хүртлээ. Уг жинд “Сэлэнгэ жюү жицү”-ийн тамирчин М.Энхбилэг алтан медалийн эзэн болсон хүрэл медалийг “Сэлэнгэ жюү жицү”-ийн тамирчин Т.Дөлгөөн тус тус хүртлээ.

Цагаан өмсгөлтэй тамирчин Т.Манлай