ӨНӨӨДӨР “ЦУСАН” САР ГАРНА

Өнөөдөр ”Цусан” сар гарна. Өөрөөр хэлбэл, сар дэлхийн сүүдэрт орох үзэгдэл буюу сар хиртэлт ажиглагдана гэсэн үг юм.

Сар хиртэлтийн оргил нь үе нь Монгол Улсын цагаар 20.00 цагийн үед ажиглагдах бөгөөд ойролцоогоор нэг цаг үргэлжилнэ гэж одон орон судлаачид үзэж байна. Энэ сарны өвөрмөц хиртэлт нь Австрали улсын зүүн хэсэг, Хойд Америкийн баруун эрэг, Канад болон ОХУ-ын ази тивд орших бүс нутгийн иргэд бүтэн харах боломжтой гэнэ.

Энэ удаагийн сар хиртэлт нь нэгдүгээр сард тохиож буй хоёр дахь үзэгдэл ажээ.