НӨАТ-ын баримт автоматаар бүртгэгддэг боллоо

Юнител болон Юнивишнийн үйлчилгээний хэрэглэгчдийн НӨАТ-ын баримт цахим бүртгэлийн E-barimt системд автоматаар бүртгэгддэг боллоо.

Өөрөөр хэлбэл хэрэглэгч төлбөр төлсөн, нэгжийн карт худалдаж авсан НӨАТ-ын баримтаа бүртгүүлэхийн тулд заавал E-barimt системд нэвтэрч, бар код уншуулах эсвэл кодоо бичин бүртгүүлэх шаардлагагүй болж байна.

Дараах зааврын дагуу бүртгүүлснээр таны төлбөр автоматаар бүртгэгддэг болох юм.

Юнителийн хэрэглэгчид: 1429 дугаарт өөрийн E-Barimt системд нэвтрэн ордог хэрэглэгчийн кодоо бичин мессэж илгээнэ.

Юнивишнийн хэрэглэгчид: 1429 дугаарт Гэрээний дугаараа бичин зай аваад E-Barimt системд нэвтрэн ордог хэрэглэгчийн кодоо бичин мессэж илгээнэ

Гэр интернэтийн хэрэглэгчид: 1429 дугаарт Гэр интернэтийн дугаараа бичин зай аваад E-Barimt системд нэвтрэн ордог хэрэглэгчийн кодоо бичин мессэж илгээнэ

*Анхаарах: Нэгжийн цаасан картаар дансаа цэнэглэсэн тохиолдолд НӨАТ-ын баримт автоматаар бүртгэгдэхгүй. Харин гэрээт борлуулагчаар дансаа цэнэглүүлсэн тохиолдолд автомат бүртгэлд хамрагдах боломжтой байна.

Лавлах: 1414, 7777-8888

ЮНИТЕЛ ТҮРҮҮЛЖ АЛХАНА

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *