Шинээр төрсөн хүүхдийн мөнгийг ингэж авна

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2018 онд 684 мянган хүүхдэд олгохоор 164.2 тэрбум төгрөг улсын төсвийн Халамжийн санд тусгагдан батлагдсан. Харин 80 хувьд олгоход нийт 228 мянган хүүхэд нэмж хамрагдах бөгөөд үүнд төсвөөс 41.3 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар болжээ.

Нийгмийн халамжийн тухай хуульд заасан босго шугамын харгалзах оноог шинэчлэн 80 хувийн хамрах хүрээг тогтоох юм. Дээрх 80 хувьд хамрагдах, 2018 онд шинээр төрсөн хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авах хүсэлтээ гаргасны үндсэн дээр мөнгөн тэтгэмжээ авна.

Ингэхдээ хүүхдийнхээ мөнгийг авахын тулд эх, эцэг нь өөрт ойрхон дурын арилжааны банкинд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлэн хүүхдийн мөнгөө авах боломжтой.

Хэрэв хүүхдийн мөнгө авах өргөдлөө өгсөн боловч мөнгө аваагүй байгаа шинэ төрсөн хүүхдүүдийн хувьд өргөдөл өгсөн сараар нь тооцон энэ онд багтаан нөхөн олгох тул шаардлагатай мэдээллийг оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтнаас тодруулах боломжтой аж.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *