Бөхийн өргөөний хаалга өшиглөж танхайрсан этгээдэд Эрүүгийн хэрэг үүсгэжээ

Энэ сарын 22-ны өдөр Монгол бөхийн өргөө рүү УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат нарын хүмүүс дайрч, хаалга эвдсэн хэрэг гарсан. Үүний өмнө МҮБХ-оос “Хамгаалалтын алба хөлслөн Бөхийн өргөөг чөлөөлнө” хэмээн мэдээлж байв.

Тэгвэл бөхийн өргөөний хаалгыг өшиглөж, дээд хэсгийн цонхыг хагалан танхайрсан этгээд 33 настай Б гэгч бөгөөд түүнд цагдаагийн байгууллага эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд зааснаар шалгалтын ажил үргэлжилж байгаа юм байна.

Уг заалт нь:

20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах

1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;

2.2.бусдын эд хөрөнгийг дээрэмдэж;

2.3.галдан шатааж;

2.4.бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж;

2.5.бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

source: time.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *