Т.Сайнжаргал: Махбал гэх нөхөр нь өмнө ЗТЯ-нд байхдаа нэг хүний чихийг тас хазаж, мөн УУЯ-нд байхдаа нэг даргаа хэвтэрт ортол зодож ажлаасаа халагдаж байжээ…

Энэ сарын 9-ний өдрийн оройн 22:00 цагийн орчимд Зам, тээврийн хөгжлийн яам буюу Засгийн газрын 13 дугаар байрны гадна хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 38 настай Г гэх залуу харамсалтайгаар амь насаа алдсан.

Түүнийг ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 48 настай Б.Махбал гэгч хөнөөсөн болох нь тогтоогдож, өдгөө цагдан хорих 461-р ангид хоригдон шалгуулж байна.

Төрийн алба хашдаг, тэр тусмаа яамны удирдах албан тушаалтнууд ажлын байрандаа ийн архидан согтуурч, улмаар нэгнээ хөнөөсөн нь байж боломгүй асуудал бөгөөд сүүлийн хоёр, гурван хоногийн хугацаанд ард иргэдээс ихээхэн шүүмжлэл хүртэв.

Өнгөрсөн ням гаригт Засгийн газар шуурхай хуралдаж, ЗТХЯ-ыг удирдаж байсан сайд, дэд сайд, ТНБД, газрын долоон даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж орхив. Архидан согтуурсны улмаас хоёр айлын амьдрал ийн сүйрч, нэг нь шоронд, нөгөө нь шороонд булагдсан нь харамсалтай.

Тэгвэл бид үүний өмнөхөн тухайн өдөр болсон үйл явдлыг МАН-ын бага хурлын гишүүн, ТӨХК Шуудангын орлогч дарга Т.Сайнжаргалын жиргэснээр хүргэсэн. Тэгвэл тэрбээр Махбалын талаар дахин ийн жиргэсэн байна.

Энэ мэт олон яамны хаалга татаж, нударгаар бүхнийг шийдэгч мань эрийн эл үйлдлүүдийг салбарын сайд нь мэдээчгүй яамандаа зална гэж байхгүй л байлгүй дээ Ж.Бат-Эрдэнэ сайд аа.

Эх сурвалж: ИРГЭН Т.САЙНЖАРГАЛ twitter

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *