Хүн амины хэрэгт холбогдсон, ЗТХЯ-ны албан тушаалтнууд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар архидан согтуурч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 38 настай Гомбосүрэн харамсалтайгаар амь насаа алдсан билээ.

Эл хэргийг ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 48 настай, сэжигтэн Б.Махбал үйлдсэн нь тогтоогдож, эдүгээ ШШЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдан шалгагдаж буй юм.

Засгийн газар ээлжит бусаар яаралтай хуралдаж, хариуцлага алдсан тус яамны зургаан газрын даргыг ажлаас нь халахаар шийдвэрлэсэн билээ. Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх хүн амины хэрэгт холбогдсон ЗТХЯ-ны албан тушаалтнууд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.

Хэрэг гарсан өдөр сэжигтэн Б.Махбал яамныхаа Зам, тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн Ч.Ганбаяр, Төмөр зам далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Б.Артур, Авто замын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Э.Энхбат, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмаа нарыг уруу татаж, өдөржин архидсан мэдээлэл байдаг.

source: medee.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *