Хэнтийн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшихээр болжээ

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-нд болно. Нөхөн сонгуульд улс төрийн 14 нам оролцохоо мэдэгдээд байгаа юм.

Тэд нэр дэвшигчдийнхээ нэрийг ирэх сарын 5-нд олон нийтэд зарлана. Тэгвэл Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд нэр дэвших нөхдийн нэрс эхнээсээ тодорч эхэлжээ. Тухайлбал, МАХН-ынхан намын дарга Н.Энхбаярынхаа нэрийг дэвшүүлэхээр болсон байна.

Энэ талаар МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Хэнтийн нөхөн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ гэж би бодож байгаа. Дэвших байх. Гэхдээ намын эрх бүхий байгууллагаас хэн нэр дэвшихийг шийддэг. Монгол төрийн толгойд бугшсан луйварчдыг зоригтой хүчтэй хүн орж байж байранд нь тавина” гэжээ.

Харин АН-аас Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байгаа юм.

source: zaluu.com

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *