Хар домын шидтэн Н.Доржмаа: Үдшийн бүрийгээс үүр цайтал хийдэг засал минь бусдын амьдралыг сайнаар өөрчилдөгт баяртай байдаг

Сүүлийн үед Монголчуудын сүсэг бишрэл газар авч, ард олноороо бөө, удган, үзмэрч, зөн билэгтэй хүмүүсийг аминчлан зорьдог болсоор удаж байна. Чухамхүү энэ олон зөн билэгтнүүдийн дотроос хамгийн ихээр онцгойроод байгаа хатагтай бол Наранжаргалын Доржмаа юм. Түүний жинхэнэ нэрийг ард олон мэдэхгүй гэдэг юм билээ.

Учир нь тэрээр “Хөзрийн хатан” нэрээр олонд хүндлэгдсэн нэгэн. Хөзөр бол түүний гол зэвсэг. Түүнийг ярилцлагын буландаа урин оруулах болсон нэг л шалтгаан бий. “Хөзрийн хатан” эмэгтэйгээр засал хийлгэсэн хүмүүсийн хүссэн бүхэн нь биелж, амьдрал ахуй нь дээшилж байгаад талархсан сэтгэгдлүүд өдгөө интернетийн орон зайг булаалдаж байна.

Түүний хар домын шид үнэхээр олны цуурч байгаа шиг гайхмаар, биширмээр байж чадах болов уу гэсэн бодол сэтгүүлч миний аазгайг хөдөлгөсөөр ирсэнийг нуух юун. Уншигч та бүхэн ярилцлагадаа анхаарлаа хандуулна уу.

Тантай уулзаж ярилцах гэж багагүй хугацаа зарцууллаа. Хүмүүсийн ачаалал ихтэй байдаг бололтой.

Ер нь бол хүмүүсийн ачаалал ихтэй байдаг. Өдөржин энэ өрөөндөө бусдын зовлонг сонсож сууна гэдэг хэцүү даваа. Гэхдээ би бусдад буян хийж байгаа учраас өөрийгөө зовж байна гэж огт боддоггүй. Ярилцлага өгөх зав ч байдаггүй.

Таныг “Хөзрийн хатан” гэхээсээ илүүтэйгээр заслын хатан гэх болсон бололтой. Таны засал түмэн олонд их хүрч байгаа нь эндээс харагдаж байна гэж бодлоо.

Хүний амьдралыг хөзрөө дэлгэж үзчихээд зовлон зүдгүүрээс нь салгах засал болоод үйлийг нь хийж өгч чадахгүй бол үзмэрч байгаад, хар домын үйл хийдэг хүн байгаад яахав дээ. Миний засал надаас их хүчин чармайлт, энерги, цаг хугацаа, сэтгэлийн хат шаарддаг. Тэгэх тусмаа л засал хийлгэж байгаа хүндээ хүрэх сайн үр дүн нь гарч шидийн хүч маань үйлчилдэг. Тийм учраас л миний заслыг эрж суран зорьж ирж буй хүмүүс маш их байгаа. Би хэзээ ч дутуу үйл хийж үзээгүй.

Таны хэвлэл мэдээлэлд өгсөн өмнөх ярилцлагуудыг уншсан. Бусад үзмэрчид, ийм төрлийн хүмүүсийг бодвол таны талаархи мэдээлэл нийтэд харьцангуй ил болсон байна. Энэ тал дээр таны оролцоо байгаа юу?

Одоо цагт хэвлэл мэдээлэл чинь олны хараанд байгаа, онцолсон хүнээ шүүрч авч сайхан, муухайг нь нийтлэдэг болсон биз дээ. Надад өөрийгөө сурталчилаад явж байх цаг зав, сонирхол ч байхгүй. Би бусдыг бодвол илүү анхаарал татахуйц, хийж байгаа үйл, бусдад буян болж байгаа сэтгэл минь л олны хүндлэлийг хүлээснээр олонд олзлогдох болсон биз.

Одоо таны хийдэг хар домын заслын талаар яриагаа үргэлжлүүлэе. Хар домч, шидтэй хүн үйлээ үйлдэхдээ үүр шөнийн заагаар, эсвэл харуй бүрийд гэхчлэн үйлээ хийдэг. Харин таны хувьд?

Миний хувьд ганцаараа байхдаа шөнийн харанхуйд үйлээ хийдэг. Манай олон нийтийн ганц буруу ойлголт байдаг. Жишээ нь эхнэр нөхөр хоёр салах дээрээ тулаад байхад эхнэр нь амьдралаа авч үлдэхийн тулд ямар нэгэн үзмэрч, бөө дээр очоод нөхрөө өөртөө дуудуулах засал хийлгэдэг. Нөхөр нь санамсаргүй байдлаар өөр үзмэрч дээр очиж өөрийн аж байдлаа лавлан асуухад өөдөөс нь “өөрийг тань тийм зүстэй, тийм гаралтай эмэгтэй өөртөө дуудуулж, чөдөрлөсөн байна” гэж шууд хэлдэг. Би бусдыг ийм байдалд оруулахгүйн тулд ганцаараа байхдаа заслаа хийдэг.

Өөрөөр хэлвэл надаар засал хийлгэсэн ямар ч хүн бусдад мэдэгдэхгүй, хийлгүүлсэн заслынх нь ид шид нууц хэвээрээ үлдэнэ гэсэн үг. Ямар ч үзмэрчийн өмнө сууж байгаад өөрөө заслаа хийлгүүлэх нь сэтгэл санааны хувьд л тайвшрал болох төдийхөн зүйл юм. Дараа нь өөрт учрах эрсдэлээ тооцоолж үзээсэй л гэж би хүсдэг. Намайг зорин ирж буй асар олон хүний нууц зөвхөн миний дотор л хадгалагдан үлдэж, буцаад буян болж гардаг даа. Их хатуу үйл хийх хэрэг гарвал оршуулгын газар хонон үйл хийх ч тохиолдол гарна. Наснаасаа хасаж бусдын гэр орны удмын хараалыг арилгана гэх мэт олон ч эрсдэлтэй хүчин зүйлүүд дунд амьдарсаар ирлээ. Гэхдээ, үүндээ харамсаж, эргэж харж байсан тохиолдол хэзээ ч байсангүй. Тэгэх ч үгүй.

Засалаа хийлгэж буй хүн хажууд тань байх шаардлагагүй гэсэн үг байх нь ээ?

Шаардлагагүй ээ, алсаас хийдэг. Тэр хүнийг байхад нь хийж болно л доо. Гол нь тэр хүн өнөөдөр надад үзүүлсэн ч дараа нь өөр хүн дээр очиж болно. Нэг бол өөр хүнд засал хийлгэлээ гэж бодоход нөгөө хүн нь өөр хүнд үзүүлэхэд би гарахгүй, тэр хүн гарна. Ийм хүн чамд юм хийсэн байна гээд гардаг даа. Тэгэхээр үзүүлж буй хүмүүсээ хамгаалах үүднээс алсаас хийдэг. Өөр хүнд үзүүллээ гэхэд би л гарна. Хүнээ хамгаалж буй хэрэг. Би хар домын аргаар заслаа хийдэг шүү дээ.

Харын дом гэхээр уншигчдад маань их нууцлаг бөгөөд сонирхолтой санагдаж байгаа байх. Дом хийх үйлэнд тань ашиглагддаг зарим зүйлсээс цухас дурьдвал?

Хараал жатгын үйлэнд бол хар ямааны цус орно. Гэхдээ би хараал хийдэггүй. Энэ нь зөвхөн хараалыг буцаан хариулах үйл юм. Бас бусад хүмүүс шиг амьд нохойн чихийг огтолж, адгуус амьтнаар тахил өргөж нэгэн хүний сайн сайхны төлөө амьдын золиос гаргадаггүй. Харин шаардлага гарвал зарим хатуу үйлэнд хүний ч цус ордог. Ер нь л тухайн хүн яг ямар засал хийлгэж байгаагаас шалтгаалаад өөр өөр зүйлүүд хэрэг болдог гэж ойлгож болно.

Бусдын зовлонг өөр дээрээ даатгаж авсан хүн буцаагаад өөрийн энерги, эд эсээ хэрхэн нөхөж авдаг вэ?

Би 14 хоногттоо нэг удаа заавал өөрийн шүтээн болсон нутаг ус, ууландаа очиж өөрийнхөө энергийг нөхөж авдаг. Миний удмын сахиус намайг хамгаалдаг. Ингэж байж л дараагийн олон хүмүүсээ хүлээж авна шүү дээ. Би өнөөдрийг хүртэл хэзээ ч намайг гээд зорьж ирж байгаа хүмүүсийн зовлонг сонсохдоо өөрийгөө давхар зовлонд унагаах зүйл сонсож түүний төлөө үйл хийж байна гэж бодож үзсэн удаагүй. Би гэдэг хүн чинь жирийн хүмүүсийг бодвол зөн совин, далд мэдрэхүй, шидийн хүчээрээ илт өөр нэгэн. Тийм учраас юуны төлөө золиос гарган байж бусдын сайн сайхныг, тэдний хүртэх ёстой аз жаргалыг засал номын хүчээр өгч байгаа гэдгээ дотроо сайн мэднэ.

Үзүүлэхээр ирсэн хүмүүсийн дийлэнх нь юу үзүүлж байна вэ. Эдийн засгийн хямралтай үед мөнгө санхүү түлхүү үзүүлж байна уу. Нэг бол гэр бүлийн асуудлаар хандаж байна уу?

Мөнгө санхүүгийн асуудал нэн тэргүүнд. Үүнтэй давхар гэр бүлийн харьцаа, амьдралын дээш, доош уруудалт, бие биедээ хонзон санасан хүмүүс ч байна. Мөн араар тавилт ч байна. Эрэгтэй, эмэгтэй аль аль нь л ирж байна.

Та өөртөө хамгаалалт хийсэн байгаа байх?

Би удмын сахиусаараа хамгаалуулж явдаг. Дом гэхээр би удам угсаа, бурхан болооч нараа шүтэж явдаг гэсэн үг. Ямар ч бодит бус зүйл рүү өргөл өргөдөггүй. Үргэлж бурхан болооч, өвөг дээдсээсээ эдгээр хүмүүсийг аварч, ивээлээ хайрлаач хэмээн гуйж байж өргөлөө өргөж, үйлээ хийдэг.

Таныг зорин ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь хаанаас таны тухай мэдээллийг авсан байдаг вэ?

Хэвлэл мэдээллийнхэн болох та нарын л мэдээлэл шүү дээ. Энэ харанхуй өрөөнөөсөө гаралгүй өглөөнөөс үдшийн бүрий хүртэл хэн хаанаас намайг зорин ирж буйг нь мэдэхгүй сууж байгаа надад гадаад ертөнц хаалттай байдаг. Миний хүслээс биш, намайг зорин ирж буй хүмүүсийн хүслээс л бидний уялдаа холбоо эхлэнэ.

Эхлээд мэдээж хөзрөөр мэргэлүүлнэ, шаардлагалтай болон чухал шаардлагатай тохиолдолд засал хийгдэнэ. Надаар засал хийлгэсэн маш олон хүмүүс эргээд баярласан талархсанаа илэрхийлж үргэлж холбоотой байдаг. Үүнд нь би ч эргээд урам авдаг. Ажил төрөл, амьдрал ахуй нь бүтээд ирэхээр тэр чигээрээ холбогдохгүй яваад өгдөг ч хүмүүс байна. Гэхдээ заавал надтай холбоотой байх ёстой юм биш. Энэ хорвоо дээр маш олон төрлийн л хүмүүс байгаа шүү дээ.

Мэдээж та ч гэсэн бие хүн учраас дотроосоо илэрхийлж гаргамаар олон зүйл байдаг байх. Наранжаргалын Доржмаа гэдэг хүн хувь хүний хувьд яг ямар санаа бодолтой хүн юм бэ.

Би бол бусдын муу муухай зүйл, хувь тавиланг дааж авч явж байгаа удам дамжсан хар домын шидтэй, хөзрийн мэргэч эмэгтэй, гурван сайхан хүүхдийн ээж. Ар гэртээ хандуулах анхаарал халамж, хүүхдүүдээ хайрлах эхийн хайраасаа хомслон байж би бусдын төлөө амьдарч яваа, бусдаас онцгой чадвартай энгийн л нэг монгол эмэгтэй.

Миний гаргаж байгаа золиос бүхэн үнэ цэнэтэй. Хувь хүний хувьд надад зовох, шаналах, өвдөх, амьдралд сөхрөх үе ч олон гардаг. Манай Монголчууд сайн ч зүйл хийсэн шүүмжилнэ, муу ч юм хийсэн шүүмжилнэ. Бусдын үгээр үг хийгээд буруу ойлголт аваад яваад байгаа хүмүүст хандаж хэлэхэд ”Эхлээд өөрсдөө надтай ирж уулзаад намайг ямар хүн бэ гэдгийг бодитоор нь мэдэж ав” гэж л хэлмээр байна.

Бидэнтэй ярилцах цаг зав гаргасанд баярлалаа. Ярилцлагыг маань уншаад тантай холбогдох хүсэлтэй хүмүүс олон байх байх. Хэрхэн яаж холбогдож уулзах вэ?

Өөрийн биеэр зорин ирж байгаа хүмүүс маань 80901178 дугаарын утсаар холбогдоод урьдчилж цаг авч ирнэ. Гадаадад амьдран суугаа болон холоос холбогдож байгаа хүмүүс “Хөзрийн хатан” нэртэй миний албан ёсны фэйсбүүк хаягаар холбогдох боломжтой.

Баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *