ЭЕРЭГ МОНГОЛ: Миний ажил өдөр бүр надад аз жаргал бэлэглэдэг

Хөгжилд түүчээлэгч Монгол компани Юнител Групп санаачлан орон даяар “Эерэг Монгол” хөтөлбөрийг эхлүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд нийгмийн бүх л салбараас ажил, үүргээ нэр төртэй гүйцэтгэх энгийн нэгэн хүнийг сонгон авч эерэг хандлагаар амьдарцгаая гэсэн уриалгыг нийгэмд түгээх юм.

“Эерэг Монгол” хөтөлбөрийн дараагийн хүнээр Монголын дауны холбооны дэргэдэх хөдөлмөр сургалтын сурагч залуу Б.Эрдэнэ-Болд сонгогдлоо. Хоол хийж, хувцсаа эвхэх дуртай энэ залуу кофе, коктейл найруулан сендвич бэлтгэж чадна. Хэдий тэрээр үүнийгээ энгийн хүн шиг хурдан хийж чадахгүй ч сэтгэлээсээ хамаг хүчээрээ хийнэ. Өөрийн гэсэн кофешоптой болж олон хүнд аз жаргал, инээдийг өөрийн найруулсан кофегоор бэлэглэх мөрөөдөлтэй Б.Эрдэнэболд залуугийн ертөнцтэй танилцъя.

Сайн байна уу, та өөрийгөө танилцуулна уу?

Намайг Б.Эрдэнэ-Болд гэдэг. Би 24 настай. Өмнө нь 55-р сургуулийг төгссөн. Ер нь над шиг залууст сургуулиа төгсөөд нийгэм дээр ажиллах боломж ховор байдаг. Тиймд одоо Монголын Дауны холбооны дэргэдэх хөдөлмөр сургалтад хамрагдаад их зүйл суралцаж байна.

Энэхүү сургалтад суусан надтай адил олон залууст хөдөлмөр эрхлэх боломж гарч буйд маш их талархдаг. Бас төслийг дэмжсэн Японы Мицубиши компанийн хамт олонд талархаж явдаг. Одоо надтай адил 18-ээс дээш насны 10 залуус энэхүү хөдөлмөр сургалтад хамрагдаад тус кофешопт ажилладаг. Надтай хамт ээж минь байж надад юу хийхийг минь зааж, тусалдаг. Бас сургагч багш нар бий.

Монголын Дауны холбооны дэргэдэх энэхүү хөдөлмөр сургалтад хамрагдсанаар юу юу хийж сурч байна вэ ?

Би маш олон зүйл хийж сурч байгаа. Би сүүтэй кофе, каппучино найруулж, сендвич хийхийг сурсан. Манай сургалтын 10 залуу өдөрт хоёр, хоёроор ээлжлэн гардаг. Ер нь над шиг хүмүүс аливааг маш удаан хийж байж сурдаг. Одоо манай сургалтын хүүхдүүд өөрсдөө коктейл, кофе найруулж сурсан.

Үргэлжлэлийг ЭНД – ээс…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *