Долоо хоногийн өрнийн зурхай /2018.X.15-2018.X.21/

ХОНЬ

Хонины ордныхны шинэ долоо хоногоо мөнгө санхүүгийн тал дээр асуудалтай эхлэх нь. Сэтгэл хөдлөл ихтэй долоо хоног болох ба Матар, Үхэр эсвэл Охины ордонд төрсөн ойр дотнын тань хүн таныг асуудалд оруулж магадгүй. Долоо хоногийн дундуур эмэгтэй хүнээс таатай мэдээ сонсох юм уу бэлэг авна. Удаан хугацааны турш сэтгэлийг тань чилээсэн асуудал шийдэгдэж, таны сэтгэл өөдрөг болно. Хумх юм уу Жинлүүрийн ордны хүн танд ямар нэг байдлаар дэмжлэг үзүүлнэ. 35-аас дээш насны эмэгтэй Хонинууд гэрийнхээ тохижилтод зориулж томоохон худалдан авалт хийнэ. Харин эрэгтэй Хониныхон мөнгө санхүүтэй холбоотой аливаа асуудалд хянамгай байж, болж өгвөл мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.

ҮХЭР

Энэ долоо хоногт боловсролдоо анхаарч оюун ухаанаа тэлэх шийдвэр гаргахад тохиромжтой үе. Үхрийн ордны хүмүүс энэ долоо хоногт хүүхэддээ их мөнгө зарцуулах бололтой. Харин хүүхэдгүй хүмүүс нь залуу хүмүүст хөрөнгө оруулалт хийнэ. Гэхдээ таны мөнгийг дэмий зүйлд үрэн таран хийхээс сэргийлээрэй. Шинэ найз нөхөдтэй болно. Эсвэл хуучны танилтай холбоотой онцгой үйл явдал болно. Гэр бүлийн доторх жижиг сажиг харилцаа дээр ч үг хэл, үйл хөдлөлөө цэгнэхийг од эрхэс анхааруулж байна. Залуу бүсгүй өөрөөс тань хайр дурлалын тал дээр зөвлөгөө авна.

ИХЭР

Хэрвээ та Ихэрийн ордонд төрсөн бол энэ долоо хоног танд гайхалтай бизнесийн санаа эсвэл ажлын санал бэлджээ. Таны туршлага болон өмнө бодож байсан санаа таны давуу тал болох болно. Жижиг сажиг асуудлуудыг шийдвэрлэж чадвал цаашдын ажил тань маш амжилттай байна. Долоо хоногийн дундуур хэн нэгнээс мөнгө санхүүтэй холбоотой тааламжгүй мэдээ сонсч магадгүй. Өөрийн эрч хүчээ тэнцүү хуваарилж, зөв зохион байгуулалттай ашиглахыг хичээ. Ихэрийн ордны эрчүүд ирээдүйн ажилтай холбоотой аялалд гарвал олз омог ихтэй байна. Удирдлагаа тавиад, буйдангаасаа босч идэвхтэй спортлог бай.

МЭЛХИЙ

Мэлхийн ордныхон энэ долоо хоногт хэн нэгний алдаанаас болж санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Мөнгө санхүүтэй холбоотой бичиг баримтаа дахин нягталж, үйл хөдлөлөө хянахыг од эрхэс сануулж байна. Найз нөхөд эсвэл хамаатан саднаас тань хүүхэдтэй холбоотой сайхан мэдээ дуулгана. Долоо хоногийн дундуур хуучин таагүй дурсамж тань сэдэрч магадгүй. Энэ нь таныг өнгөрсөн алдаагаа давтахгүй байхыг сануулж буй хэрэг юм. Дотнын найз тань хуримын урилга юмуу өөр газар луу нүүх бүр эсвэл тун удахгүй шинэ хүнээ хүлээж авах гэж байгаагаа дуулгана.

АРСЛАН

Маш их эрч хүчтэй долоо хоног таныг хүлээж байна. Удаан бодож байсан зүйл тань биеллээ олж ажилдаа амжилт гаргана. Арслангууд төрөлхийн дайчин зан чанартай. Ямар ч бэрхшээл тэдэнд тулгарсан тэд даван туулах чадвартай байдаг. Хэн нэгэнд өгсөн амлалтаа биелүүлэх шаардлага гарна. Ажилдаа амжилт гаргаж, дарга нараасаа магтаал сонсоно. Гэр бүлийн асуудал тайван тогтвортой байна. Ганц бие арслангууд хайр сэтгэлийн одтой байна. Санхүүгийн байдал сайжирна. Гэхдээ эрүүл мэнддээ анхаарах цаг болсныг сануулж байна. Долоо хоногийн сүүлээр бие тавгүйрхэж магадгүй.

ОХИН

Хэн таны жинхэнэ анд нөхөр, хэн нь ашиг хонжоо хайгч, эсвэл зүгээр аялдан дагалдагч гэдгийг ойлгосон өдрүүд байх болно. Найз нөхдийнхөө дунд хэзээ ч өөрийгөө гээж болохгүй. Оюун санаа хурц, сэргэлэн байх болно. Айсуй долоо хоногт та боловсрол, мэдлэг мэдээллийн чанартай ажил төлөвлөвөл амжилт олох нь гарцаагүй байна. Бууж өгмөөр, ямар нэг зүйлийг толгойноосоо бүр мөсөн гаргаж хаямаар, нэг сайхан цэвэрлэгээ хийгээд сэтгэлээ онгойлгохыг хүсч байгаа бол энэ долоо хоног хамгийн тохиромжтой үе байх болно.

ЖИНЛҮҮР

Орон байр, гэр бүлийн байдал өөрчлөгдөнө. Энэ нь танд таалагдахгүй байсан ч амьдралд өөрчлөлт гардаг гэдгийг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдалд дасан зохицохыг хичээгээрэй. Шинэ амьдрал эхлүүлэхээр төлөвлөсөн бол хуучнаа орхих шаардлагатай. Гэр бүл, хувийн амьдралын өөрчлөлт ажлын бүтээмжид нөлөөлнө. Ялангуяа таагүй өөрчлөлт тохиосон зарим нэг нь ажилдаа төвлөрч чадахгүй алдаа гаргах магадлалтай. Асуудалд тэвчээртэй хандаж, нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэх хэрэгтэй. Ганц бие хүмүүс шинэ танилаасаа болгоомжлоорой. Долоо хоногийн сүүлээр орлого нэмэгдэж, шинэ танилтай болно.

ХИЛЭНЦ

Ажлын төлөвлөгөө, хувийн амьдралын зорилгоо бусдад нэгд нэгэнгүй тоочих хэрэггүй. Долоо хоногийн эхний хоёр өдөр чухал мэдээлэл хүлээн авна. Нэгэн зэрэг хэд хэдэн ажил хийх хэрэгтэй болж магадгүй. Хөдөлмөрлөснийхөө үр дүнг дараагийн долоо хоногт хүртэнэ. Амжилтад хүрсэн үедээ анд нөхдийнхөө ач тусыг бүү мартаарай. Эрүүл мэнддээ анхаараарай. Гэртээ амарч тухлах ая таатай нөхцөлийг бүрдүүлэхийг хичээгээрэй. Мөнгө, санхүүгийн асуудалд тооцоотой хандах хэрэгтэй. Шинэ бизнес, ажил хэрэг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол эргэлзэх хэрэггүй.

НУМ

Эрч хүчээр дүүрэн байна. Таны санал санаачилга ажил хэрэг болох бүрэн боломжтой гэдгийг олж харах төдийгүй амжилтад хүрч чадна. Нарны нөлөөгөөр санхүүгийн байдал сайжирч, орлого нэмэгдэнэ. Бусдад үзүүлэх нөлөө тань хүчтэй байх тул аль болох эерэг хандлагатай байхыг хичээгээрэй. Гэр бүлдээ болон хүүхдүүддээ анхаарал халамжаа мэдрүүлэх хэрэгтэй. Таны заавар зөвлөмжийн ачаар тэд алдаа эндэгдлээс ангид үлдэж чадна.Сугар гариг таныг аялалд гарахыг урьж байна. Итгэл найдвар, урам зориг сэргэж, ухаан санаа саруул байна.

МАТАР

Бясалгал хийх, дотоод дуу хоолойгоо сонсох нь өөрийгөө шинээр нээхэд тустай. Өөрийгөө эергээр өөрчлөх эсвэл шинэ дэглэм баримталж эхлэхэд таатай. Ганц бие хүмүүс сэтгэл догдлуулсан хайр дурлалтай учирна. Таны амьдрал далайцтай, том хэмжээний өөрчлөлт гарч эхэлнэ. Таны гэр бүлийн байдал эсвэл хайр дурлалын харилцаа үүнд хамааралтай. Хамт олны үйл хэрэгт таны үүрэг оролцоо чухал байна. Ажил хэрэгт анхаарал суларснаас үүдэн алдаа гаргах магадлалтай. Өөртөө амралт өгч, бодлоо цэгцэлж, ирээдүйн төлөвлөгөөгөө эргэн харах хэрэгтэй.

ХУМХ

Энэ долоо хоногийг зөвхөн өөртөө зориулахыг одод танд зөвлөж байна. Зүрхшээж, хойшлуулсан сонирхолтой төлөвлөгөө, галзуу хүслээ биелүүлэх цаг. Гэхдээ ертөнцөөс тасарсан мэт хэт дураараа аашлах гэсний хэрэггүй. Ар гэр, ажил амьдралаа орхигдуулалгүй цугт нь амжуулахыг хичээгээрэй. Баяр баяслыг мэдэрч, амьдралдаа сэтгэл хангалуун байснаар аливаа өвчин эмгэгийг өөрөөсөө зайлуулж чадна. Хүссэнээ хийхэд тань мөнгө, санхүүгийн байдал саад болохгүй. Зарим хос харилцаагаа төгсгөж магадгүй. Бизнесийн үйл хэрэг амжилттай байх бөгөөд удахгүй ашгаа өгч эхэлнэ. Сэтгэл санааны хямарч, нойр хулжих магадлалтай.

ЗАГАС

Энэ долоо хоногт зарим хүнийг азын од ивээж, бусдыг нь азгүйтэл дагана. Мөрийтэй тоглоом, аз сорьсон үйл хэрэгт амжилттай байх бололтой. Гэр бүлдээ анхаарал хандуулж, хайртдаа халамжтай байх хэрэгтэй. Хэрэгцээнээс илүү гарсан мөнгөө дэмий зүйлд үрэлгүй хадгалах хэрэгтэй. Бусдад их хэмжээний мөнгө өгөхөөс татгалзаарай. Учир нь, та эргүүлэн авч чадахгүй байж магадгүй. Гэртээ их цэвэрлэгээ хийж, хуримтлагдсан сөрөг энергийг арилгах хэрэгтэй. Ганц бие Загасууд сонирхолтой хүнтэй харилцаа тогтоох бөгөөд энэ нь удаан хугацаанд үргэлжилнэ. Нэр хүндээ сэргээх, өөрийгөө нотлох боломжийг алдах хэрэггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *