МУГЖ Г.Ариунбаатар АСЕМ-ын зочдод тоглолтоо толилуулна

АСЕМ буюу Ази, Европын орнуудын дээд хэмжээний чуулга уулзалт маргааш буюу аравдугаар сарын 18-д Бельгийн нийслэл Брюссель хотноо эхлэх гэж байна. АСЕМ-ын 12 дахь удаагийн чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Europe and Asia: Global Partners for Global Challenges буюу Даяаршсан сорилтын төлөө дэлхий нийтийн түншлэл гэсэн уриан дор зохион байгуулагдах ажээ.

АСЕМ-ын энэхүү дээд хэмжээний ээлжит уулзалтын үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар болжээ. АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулагчдын зүгээр түүнд ийм санал тавьсан юм байна. Г.Ариунбаатар гавьяат тоглолтынхоо бэлтгэлийг Монголдоо хийсэн бөгөөд өөрийн багш ОХУ-ын Буриадын ардын жүжигчин Дарима Линховойн хамт Брюсселийг зорьжээ.

Энэ тухайгаа тэрээр “Миний хувьд эх орныхоо урлаг соёл ,монгол хүний авьяас чадварыг олон улсад таниулан сурталчилах бас нэгэн чухал арга хэмжээ болж байгаа учраас хариуцлага, догдлол аль аль нь мэдрэгдэж байна. Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Эх орныхоо нэрийг өндөрт өргөөд гоё концерт тоглоод ирнэ ээ” хэмээн нүүр номдоо бичжээ.

source: eagle.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *