Б.Солонго шилдэгт багтаж, анхны трансжендер оролцогч боллоо

“Miss universe mongolia” тэмцээний эцсийн шалгаруулалт өчигдөр /2018.10.17/ болж, түүхэндээ анх удаа трансжендер мисс өрсөлдлөө. Өдгөө 25 настай мисс Б.Солонго шилдэг арван бүсгүйн нэгт багтжээ. Тэрбээр МУИС-д маркетинг менежментийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан төдийгүй англи, орос хэлтэй.

Энэ талаар тэрбээр “ Намайг дэмжиж, ямар ч цаг үед урам хайрладаг хүмүүстээ баярлалаа. Мөн биднийг чиглүүлж өгдөг бүжгийн н.Түвшинжаргал багшийнхаа итгэл найдварыг итгэл зүтгэлтэйгээр харуулсан гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд Corporate Convation Center-ийн тайзан дээр алхаж үзэх гэсэн багахан ч болов хүсэл маань биелсэнд баяртай байгаа. Шалгаруулалтын явцад нийгмийн сүлжээнд фэйсбүүк хуудаст лайк, шэйр хийсэн хүмүүс надад хамгийн том дэмжлэг болсон” хэмээжээ.

Б.Солонгын албан ёсны нэрийг Билгүүн гэдгийг олон нийт андахгүй болов уу. Хэдийгээр эр хүн болж төрсөн ч, түүний дотоод хүн, мөн чанар нь эмэгтэй болохыг мэдсэн тул, хожим их сургиулаа төгссөний дараа зориглон, бүсгүй хүний амьдралаар амьдрах шийдвэрээ гаргасан гэдэг. Энэхүү шийдвэр нь түүнд нийгмээс маш их дарамт шахалтыг үзүүлж байсан ч, тэрээр хэцүү бүхнийг ардаа орхиж, хувийн бизнес эхлүүлэн амжилттай яваа юм.

Түүний хувьд, “Miss beauty-2013” тэмцээний тэргүүн байрын шагналт, Дэлхийн трансжендер миссийн хамгийн том тэмцээн болох “Miss International Queen” тэмцээний анхны монгол оролцогч. Түүнчлэн НҮБ-ийн “Азид ЛГБТ байх нь” хүний эрхийн чуулга уулзалтад Монгол Улсаа төлөөлөн оролцож, дуучин Нара, загвар өмсөгч Төгс нарын хамт Z24 нислэгийн нүүр царай болж байсан билээ.

source: news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *