САЯТАН ЖҮЖИГЧИН ЧОУ ЮНЬФАТ САРД 100 ДОЛЛАРААР АМЬДАРДАГ

Хятадын жүжигчин Чоу Юньфат “God of Gamblers”, “Hard Boiled”, “God of Gamblers’ Return” зэрэг киногоороо дэлхийд алдаршсан жүжигчин. Одоогийн байдлаар түүний нийт хөрөнгө 714 сая доллар ч Чоу сард ердөө 100 доллар л үрдэг бөгөөд бүх хөрөнгөө буяны санд гэрээслэн үлдээх гэнэ.

63 настай Чоу нийтийн унаагаар зорчиж, гудамжны гуанз, түргэн хоолны газраар үйлчлүүлдэг.

Шинэ юм бараг худалдаж авдаггүй. Хүн яаж ч муулсан огт тоохгүй, хуучин хувцсаа өмсдөг. “Би хүний хувцас өмсөөгүй, хэрэв надад таалагдаж байгаа бол боллоо. Би энгийн, аз жаргалтай хүн байхыг хүсч байна. Мөнгө бол амьдралын гол зүйл биш. Би үлдсэн амьдралаа энгийн жирийн байдлаар өнгөрөөхийг хүсдэг” гэж тэр ярьж байна.

Чоу 17 жил нэг Nokia утсаа ашигласан бөгөөд эвдрэхэд нь л шинэ утас авчээ. Долоо хоногийн өмнө тэр анх удаагаа ухаалаг утас авсан.

Түүний эхнэрийг Жасмин Тан гэдэг. Хосууд хүүхэдгүй тул бүх хөрөнгөө буяны ажилд хандивлах гэрээслэл гаргажээ.
“Энэ мөнгө минийх ч гэсэн бас минийх биш гэж би боддог. Би энэ мөнгийг буян, хандивт зориулах гээд л үрэлгүй, хямгадаж байгаа юм” гэж Чоу Юньфат хэлж байна.

source: ub.life

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *