Дуучин Г.Ариунбаатар АСЕМ-ийн соёлын фестивальд оролцож, концертоо тоглолоо

Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын соёл урлагийн фестивальд уригдан оролцож, өчигдөр концертоо тоглолоо.

Брюсель хотын Fine art centre-ийн Salon Europa танхимд болсон түүний концертийг АСЕМ-ийн чуулганд оролцсон төлөөлөгчдөөс гадна Европын орнуудад ажиллаж, амьдардаг монголчууд үзэж сонирхлоо.

АСЕМ-ийн уулзалтын үеэр гишүүн 51 орноос сонгогдсон урлаг, соёлын арга хэмжээг зочдод сонирхуулдаг бөгөөд бүжиг, жүжиг, концерт, уран зургийн үзэсгэлэн зэрэг хэд хэдэн арга хэмжээнээс зочид сонирхсоноо сонгон үзэх боломжийг бүрдүүлдэг, тэр нь тухайн улс орны сурталчилгаа болдог юм.

Дуучин Г.Ариунбаатар Франц Шубертийн “Standchen”/1828/, П.И.Чайковскийн “Non but the lonely Heart” /1869/ зэрэг сонгодог уран бүтээлээ хүргэхийн сацуу Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг”, Н.Жанцанноровын “Чиний нулимс” гэсэн хоёр монгол дуугаа дууллаа. Тэрбээр өөрийн багш, төгөлдөр хуурч ОХУ-ын ардын жүжигчин Дарима Линховоины хамт энэхүү тоглолтыг хийсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *