ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Ө.Дүүрэнбаяр, Л.Отгонбаатар нарыг байраар мялаалаа

Архангай аймгийн “БӨХБИЛЭГТ” дэвжээний нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр 11 цагаас Спортын төв ордонд боллоо.

Энэхүү барилдаанд барилдсан 256 бөхийг залуу арслан Энхтөгсийн Оюунболд манлайлан барилдаж түрүүлсэн байна. Үзүүрт Архангай аймгийн Чулуут сумын харъяат улсын начин Баатарын Амарзаяа үлдлээ.

“Бөхбилэгт” дэвжээний нэрэмжит барилдааны үeэр Архангай аймгийн нутгийн зөвлөл жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нарыг хоёр өрөө байраар мялаалаа.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *