Долоо хоногийн өрнийн зурхай /2018.X.22-2018.X.28/

ХОНЬ

Энэ долоо хоногт хонины ордныхонд шинэ боломж гарч ирэх эсвэл өнгөрсөнд хийж чадаагүй зүйлээ гүйцээх болно. Хувийн амьдралд таагүй асуудал үүсч хайр дурлалын түүх урам хугаралтаар төгсөж болзошгүй. Аливаа зүйл дээр чухал шийдвэр гаргахаас зайлсхий.

Гэр бүл, найз нөхдийн тусламж дэмжлэг их хэрэг болно. Санхүүгийн байдал сайжирна. Өөрт хамааралгүй маргаан, хэрэгт хошуу дүрсний хэрэггүй. Та өөрөө ч мэдэлгүй бусдыг уурлуулж болзошгүй. Зарим асуудлыг тоолгүй орхи. Цаг хугацааны аясаар өөрөө шийдэгдэнэ.

ҮХЭР

Эрч хүчтэй, өөдрөг өдрүүд хүлээж байна. Зочин хүлээж авах эсвэл тэмдэглэлт баяр тохиох бололтой. Энэ долоо хоногт та ажил төрөл гэхээсээ илүү гэр орны үйл хэрэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрт тулгарсан асуудлыг бие даан шийдэх хэрэгтэй.

Заримдаа бусдын зөвлөгөө буруу байх нь бий. Алдсан байлаа ч өөртөө хэт шүүмжлэлтэй хандаж, сэтгэл санаагаар унах хэрэггүй. Ажлын тань хувьд ололт амжилтаар тийм сайн байхгүй ч гэлээ муу зүйл болохгүй. Санхүү бизнесийн асуудалд амжилт ололт арвинтай байх магадлал өндөр байна.

ИХЭР

Аз жаргалтай долоо хоног. Өдөр тутмын энгийн зүйлсээс ч та аз жаргал, сэтгэл ханамжийг мэдэрнэ. Таны урт хугацааны зорилгод өөрчлөлт гарч магадгүй. Аливаад яаран дүгнэлт хийх хэрэггүй. Долоо хоногийн дундуур сайхан зүйл тохиолдоно. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хичээгээрэй.

Хүүхдүүддээ цаг зав гаргаж, тэдний эрүүл мэнд, боловсролд анхаарах хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн тал дээр жаахан асуудал гарна хэмээн одод сэрэмжлүүлж байна. Эрсдэлтэй төслийг хэрэгжүүлэхээр зоригтой барьж ав. Зорилгоо биелүүлэх, алдар нэрийн төлөө хөөцөлдөхөд одод танд тусах болно.

МЭЛХИЙ

Эдгээр өдрүүдэд та маш завгүй байх бололтой. Хийх ажил их ч амжуулах цаг хомс байна. Зарим ажлаа хойшлуулах, өөр хүнд даалгах зэргээр ачааллаа хөнгөвчилж болно. Гэнэтийн бэлэг хүлээн авах бололтой. Эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамрагдаж, дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэх шаардлагатай. Санхүүгийн орлого нэмэгдэх боловч зарлага ихтэй байна.

Танилын хүрээгээ тэлж, нэр хүндээ өсгөнө. Хувийн харилцаанд тааламжтай өөрчлөлтүүд гарна. Хэрэв та ганц бие бол энэ долоо хоногт онцгой нэгэнтэй учрах магадлал өндөр байна. Гэрлэсэн, дурлалт хосуудын хувьд романтик, халуухан мөчүүдийг хамтдаа өнгөрүүлнэ.

АРСЛАН

Эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулах үе. Амьдралын хэмнэлээ өөрчилж, сайн унтаж амарч байх хэрэгтэй. Шингэц сайтай хоол хүнс хэрэглэж, өдөр унтаж байхыг зөвлөж байна. Нойргүйдлээс үүдэх өвчин эмгэгт өртөж болзошгүй. Бясалгал хийх, аялалд явахад тааламжтай. Долоо хоногийн эхээр санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд таатай.

Ажил хэрэгт үйл явдал өрнүүн, завгүй өдрүүд үргэлжилнэ. Найз нөхөд, хамт ажилладаг хүмүүсийн зөвлөгөөг сонс, удирдлагынхаа санал хүсэлтийг харгалзан үз. Хэрэв тэгвэл таны урьдаас төлөвлөвөл бүх юм амжилттай бүтнэ. Гэхдээ хэтэрхий их дэврүүн сэтгэж уран зөгнөж хэрэггүй.

ОХИН

Уйтгартай, нэгэн хэвийн эдрүүд үргэлжилнэ. Гэхдээ ажил хэрэгч хүмүүст гайхалтай шинэлэг санаанууд төрнө. Гол нь ямар ч шилдэг санааг хэрэгжүүлэхдээ хуумгай хандвал илүү бэрхшээлтэй тулгарна гэдгийг анхаараарай.Зарим хосууд цаашид хамт байх эсэхийг шийдэх сорилттой тулгарч магадгүй.

Эдийн засгийн хувьд арвич хямгач байж, гэр бүлийн мөнгө санхүүгийн байдлыг хяналттай байлгахыг хичээгээрэй. Долоо хоногийн сүүлээр сансраас энерги, эрч хүч хуримтлуулж, үнэт мэдлэг олж авах, ухааны мэлмий нээгдэх, сэтгэл санаагаа ариусгах өдөр.

ЖИНЛҮҮР

Долоо хоногийн эхээр ажил хэргийн түншүүдтэйгээ төлөвлөгөө хэлэлц, холбоо харилцаагаа сайжруул, уулзалт хий. Энэ нь хожим албан тушаал ахих суурь болох буюу санхүүгийн амжилт авч ирнэ. Зөн совин, сэрэл мэдрэмжээ үл ойшоох хэрэггүй. Энэ нь болзошгүй таагүй үйл явдлаас сэргийлж чадна. ­

Энэ долоо хоног жинлүүрийнхнээс тэсвэр, хатуужлыг шаардаж байна. Өдөр бүрийн ажил хэргээ чамбай гүйцэтгэж, алдаа гаргахаас сэргийлээрэй. Санхүүгийн байдал тогтвортой байна. Хувь заяаны сайн, муу гэнэтийн эргэлтүүд тохиолдож болзошгүй. Эдгээр сорилттой өдрүүдийн дараа олон аз жаргалтай өдрүүд дахин ирнэ.

ХИЛЭНЦ

Дахиад л өөрчлөлт. Богино хугацаанд олон зүйл өөрчлөгдөхөд сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Хайр дурлалын харилцаанд хамгийн их өөрчлөлт гарна. Заримд нь сөрөг, заримд нь эерэг. Өнгөрсөн хугацаанд сайн ажилсан ч бас л болоогүй байна. Танаас илүү их ажлахыг шаардана. Санхүүгийн байдал сайжирч хүссэн худалдан авалтаа хийж чадна.

Долоо хоногийн дундуур ойрын үед амжилтад хүрч чадах ажлыг зоригтойгоор эхлүүл. Ганц бие хүмүүс шинэ танилтай болох магадлалтай.Сэтгэл хөдлөлөө барьж өөртөө хяналттай байхыг хичээ. Одоо л найз нөхөд, төрөл садан, ойр дотнын хүмүүсийн зөвлөгөөг сонсох хэрэгтэй.

НУМ

Таатай долоо хоног. Бусадтай харилцахдаа элэгсэг, найрсаг байснаар ямарваа асуудал, бэрхшээлийг даван гарна. Хийх ёстой ажлаа цаг тухайд нь хариуцлагатай гүйцэтгэх хэрэгтэй. Төлөвлөгөөгүй, гэнэтийн сэтгэл хөдлөлөөр хэрэггүй зүйлд мөнгө үрэх магадлалтай тул дэлгүүр хэсэх хэрэггүй л болов уу. Аливааг сайтар судалж, мэдсэний дараа шийдвэрээ гаргаарай.

Өнгөрсөн үйл хэрэгт харамсаж гуних хэрэггүй. Үүний оронд ирээдүйдээ санаа зов. Хүнд хэцүү асуудалтай тулгарвал бусдаас тусламж хүсэх хэрэгтэй. Эргэн тойрны хэн ч байсан таньд өгөөмөр хандах болно. Хосууд хамтдаа илүү их зүйлийг бүтээж чадна.

МАТАР

Өөрийн бодлоо бодит ажил болгох хэрэгтэй. Ямар ч эхэлсэн амжилттай дуусах болно. Нийгмийн олон төрлийн үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй болно. Гэхдээ хэтэрхий олон зүйл рүү үсчих хэрэггүй. Хуулийн асуудлууд таны санааг зовоож тавгүйтүүлэх бололтой. Хэн нэгний хэрэгт хөндлөнгөөс оролцох, батлан даалт гаргах хэрэггүй.

Хайртай дотны хүндээ сэтгэлээ нээлттэй илэрхийлэх нь харилцааг улам дотно, найрсаг болгоно.Хосуудын заримд нь үл ойлголцол үүсэх боловч хэсэг хугацааны дараа бүх зүйлийн учир тайлагдана. Төлөвлөгөөгүй эх үүсвэрээс мөнгө орж ирснээр санхүүгийн олон асуудлыг шийдвэрлэнэ.

ХУМХ

Оюун санаа хүчирхэгжиж, бодол цэгцэрч, олон асуудлын хариултыг олж чадна. Их ажил амжуулах эрч хүчтэй долоо хоног хүлээж байна. Од эрхэс таныг буруу зүгт явж буйг анхааруулж байна. Хялбар олз хайх нь том гарз авчирч болзошгүй. Гэр бүлийнхний зөвлөгөөг сонсож, зөрүүдлэхээ болих хэрэгтэй. Ажилдаа чин сэтгэлээ зориулж, алдаа гаргахаас сэрэмжлээрэй.

Долоо хоногийн эхний хагаст худалдаа наймааны үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй. Одод таныг санхүүгийн алдагдалд орж болохыг анхааруулж байна. Гэр бүлийн хүрээнд баяр тэмдэглэх, салхинд гарах зэргээр цагийг хамтдаа өнгөрүүлэх бололтой.

ЗАГАС

Таны хүсэл тэмүүлэл амжилтад хөтөлнө. Тэр боломж нь шинэ албан тушаалд дэвших эсвэл хуучин байраа шинээр солихын алин ч байж мэднэ. Долоо хоногийн эхээр таны ажилд саад тулгарна. Асуудлыг шийдэхийн тулд олон хаалга татах шаардлага гарна.

Долоо хоногийн дундуур мөнгө, санхүүтэй холбоотой эерэг мэдээ сонсч магадгүй. Хайр дурлалын харилцаанд таатай өдрүүд ирж байна. Гэхдээ яаран дүгнэлт хийх хэрэггүй. Гэмтэж бэртэх магадлал өндөртэй. Гэрийн цахилгаан төхөөрөмжтэй хянуур ажиллахыг зөвлөж байна. Бүх үйл явдал хурдан, бас урьдчилан таахын аргагүй өрнөх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *