Шүүгч Г.Ариунбаатарын алтан баззерийн эзэн

Илбэчин С.Билэгт “Авьяаслаг Монголчууд” шоуны өчигдрийн /2018.10.21/ дугаарт оролцож шүүгч Г.Ариунбаатарын алтан баззерийн эзнээр тодорлоо. Ингэхдээ илбийн үзүүлбэрээр алтан баззер авсан анхны оролцогч болсон юм.

Түүнийг үзэгчид хүмүүст баяр баясал бэлэглэх гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөн, Улаанбаатар хотын гудмаар явж, таарсан хүн бүртээ өөрийн илбээ үзүүлдэгээс нь гадна “Илбэ намайг сонгосон” нэвтрүүлгээр нь андахгүй.

Тэрбээр сүүлийн нэг жил урлаг, спорт, улс төр гээд бүхий л салбарынхныг гайхшируулсан илбийн үзүүлбэрүүдээ өөрийн фейсбүүк хуудаснаа байршуулсан билээ. С.Билэгт 26 настай. Одоогоос долоон жилийн өмнө илбэ үзүүлэх болсон аж. Түүний мөрөөдөл нь дэлхийн тавцанд Монголын илбийг алдаршуулах.

Залуу хүн мөрөөдөлтэй байх хэрэгтэй гэдэг дээ. Тэрбээр энэ жишгээр урагшилж яваа бүтээлч нэгэн. Бизнесийн менежментийн чиглэлээр сургуулиа төгссөн болоод ч тэрүү өөрийгөө илэрхийлэхдээ их сайн гэгддэг юм билээ.

ХАРИН АЛТАН БАЗЗЕР ГЭЖ ЮУ?

Оролцогчийн үзүүлбэрт шүүгч, хөтлөгч нар алтан баззер дарвал тухайн оролцогч хагас шигшээ шат буюу шилдэг 32 оролцогчийн шатанд шууд оролцон үзүүлбэрээ үзүүлэх эрхтэй болох юм.

Алтан баззерыг дөрвөн шүүгч тус бүр нэг нэг удаа, хөтлөгч нэг удаа дарах эрхтэй. Алтан баззерыг ихэвчлэн өвөрмөц содон үзүүлбэр үзүүлсэн нэг ёсондоо шүүгчдэд өөрийн шийдвэрээ нэг удаа баталгаажуулах боломж буюу өөрт нь хамгийн их таалагдсан оролцогчид тухайн үнэлгээг өгдөг байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *