ВИДЕО: “Авьяаслаг Монголчууд” шоуны гитар “уйлуулсан” оролцогч

Монгол TV-ийн “Авьяаслаг Монголчууд” шоуны өчигдрийн дугаарт ОХУ-ын Эрхүү мужаас ирсэн 60 настай оролцогч уяртал гитар тоглосон нь онцлог байлаа.

Тэрбээр Монголын 90-ээд оны урлагийн хит болсон дуунуудыг тоглож, шүүгч П.Анужин, Г.Ундармаа нарыг бүжиглүүлээд, дуулуулаад авсан.

Оролцогч Александр Сага “Алтан зул”, “Унаган хайрын дуу” зэрэг аяыг тоглосон юм.

ВИДЕО:

 

Авьяаслаг Монголчууд шоуны нэг онцлог бол аль ч насны хүн, ямар ч үзүүлбэрээр орж болдог гэдгээрээ давуу талтай. Хэрвээ та өөрийгөө үнэхээр авьяастай гэж бодож байгаа л бол Монголд хүчээ аваад байгаа энэхүү шоуны тайзыг зорин, юу чаддагаа харуулах боломжтой.

“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагчаар О.Энх-Эрдэнэ шалгарч 100 сая төгрөгийн шагналыг авсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *