О.Насанбурмаагийн талархал

Дэлхий аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн О.Насанбурмаа өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.

“Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай өндөрлөлөө. Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчид маань тэмцээндээ сайхан оролцлоо.

Миний хувьд 15 жил тасралтгүй хичээллэж дэлхийд 5 финалдаж медалийн өнгөө хувиргасандаа баяртай байна. Өдий зэрэгт хүргэсэн хамгаас хайртай аав ээждээ гэр бүлдээ Хайртай ханьдаа, Ялж ялагдах, унах, өгсөхөд минь хамтдаа байж өдийг хүргэсэн Т.Сүхбаатар, Дамбарагчаа багшдаа, ҮШ багийн алба,САУТөвболон эмч/ээж/ М.Саранцацралт, багш дасгалжуулагчиддаа Чөлөөт бөхийн хамт олон чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн Төр засаг, МЧБХ, ЦЕГ-ын Төмөр замын цагдаагийн хэлтэс,” Алтай констракшин” ХХК-ын захирал Х.Бат-Эрдэнэ ахдаа ажлын хамт олондоо баярлалаа.

Бөхөд хайртай Монголын ард түмэндээ баярлалаа..”

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *