Алтан баззерын эзэн Г.Гантогтох: Уйлчихвал эмэгтэй гэдгээ мэдэгдэх гээд нулимсаа залгисан

“Авьяаслаг Монголчууд” шоуны гуравдугаар улирлын эхний шатны шалгаруулалт өндөрлөх тийшээ хандаж байна. Тус шатанд шүүгчид болон хөтлөгчдийн дарах эрхтэй “Алтан баззер”-ийн хамгийн сүүлчийн эзнийг шүүгч Г.Ундармаа тодруулсан бөгөөд тэрээр Хөвсгөл аймгаас оролцож буй 13 настай Г.Гантогтох охинд хагас финалд оролцох эрхийг олгосон юмаа.

Үзүүлбэрийн эхэнд удаан уулзаагүй эмээгээ үзэгчдийн суудлаас хараад сэтгэл нь хөдөлсөн тэрээр нулимсаа тэвчин үзүүлбэрээ үзүүлсэн.

Дархад ардын шог өгүүллэгээр тус шоунд оролцсон тэрээр үзүүлбэрийнхээ төгсгөлд нэгэн сюрпризийг барьсан бөгөөд түүнийг эрэгтэй хэмээн итгэсэн байсан үзэгчид суудлаасаа босон алга таших мөчид “Алтан баззер”-ийг шүүгч Г.Ундармаа дарсан.

Оролцогч Г.Гантогтох энэ тухай сэтгэгдлээ “Эмээгээ хараад уйлах гээд байсан. Уйлчихвал эмэгтэй гэдгээ мэдэгдэх гээд нулимсаа залгисан” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *