Антарктид тивийн биднээс нуудаг ер бусын нууцууд

Манай гарагийн хамгийн нууцлаг гараг болох Антарктидын талаарх нууцлаг яриа түүх өнөөг хүртэл хөвөрсөөр байдаг. Нөгөөтэйгүүр Антарктидыг судална гэдэг шинжлэх ухааныг өөр нүдээр харахтай ижил юм. Эндхийн “цусан” хүрхрээ, ангаргийн солир, мөсөн дор нуугдаж хэдэн зуун жил болсон асар том нуур гээд шинэ шинэхэн нээлтүүд нь энгийн иргэдийн байтугай, эрдэмтэн судлаачдын гайхшралыг төрүүлсээр байна. Ингээд Антрактидын ямар нууцууд өнөөгийн эрдэмтдийг гайхшруулаад байгааг танд хүргье.

1. Амьдралын ул мөртэй Ангарагийн солир

1984 оны арван хоёрдугаар сарын 27-нд Антарктид тивийн Аллен Хиллсийн уулнаас “Allan Hills 84001” нэртэй солир олдсон юм. Харин энэхүү солирын гадаргуу дээр нян байж болох өчүүхэн чулуужсан биет олдсон нь олон нийтэд хамгийн сонирхолтой дуулиан байв. Ийн дуулиан тарьсны учир нь хүн төрөлхтөн өнөөг хүртэл дэлхийгээс гадна үүссэн нянг нээгээгүй байсан юм.

Гэвч энэ биет нь 20-100 нанометр диаметртэй, өөрөөр хэлбэл бидний мэдэх амьдралын эгэл эсээс ч жижиг байсан юм. Түүнчлэн “ALH 84001” солирын хамгийн гайхал төрүүлэм өөр нэг зүйл нь тус солир төрөлх гарагаасаа дөрвөн тэрбум жилийн өмнө салсан бөгөөд солир дээр шингэн ус байсан ул мөр ажиглагдсан байна.

2. Дөрвөн км мөсөн дор байгаа нуур

ХХ зууны газарзүйн хамгийн томоохон нээлтүүдийн нэг бол Антарктид тивийн дөрвөн км зузаан мөсөн доор орших Дорнод нуур юм. Энэхүү нуурыг эрдэмтэд хэдэн сая жилийн хугацаанд гадаад ертөнцөөс мөсөөр зааглагдсан гэж үздэг байна. Дорнод нуурын нийт талбай нь 16 мянган хавтгай дөрвөлжин км, гүн нь 1200 метр аж. Түүнчлэн тус нуур нь газар доорх гүний булгаас үүсч үлдсэн байх гэсэн таамаг ч байдаг.

Тус нуурыг судлах зорилготой судалгааны өрөмдлөг 1989 онд эхэлсэн ч эко системийг бохирдуулна гэж үзэн 1999 онд зогсоон, 2006 онд дахин эхлэхдээ 2013 онд дуусгах зорилт тавьж байжээ.

Ингээд дахин 2015 онд нуурын судалгааны ажил идэвхтэй эхэлсэн байна. Усны дээжээс эрдэмтэд микро организм илрүүлсний нэг нь бидний огт мэдэхгүй төрөл байсан гэнэ.

3. Шатсан ой

Антарктидыг нээсэн тэр цагаас л эрдэмтэд энэ тив хэзээ нэгэн цагт нов ногоон байсан гэх хачирхалтай таамаглал дэвшүүлсээр ирсэн байдаг. Тэгвэл тэд саявтархан Антарктидын янз бүрийн хэсгээс шатсан болон чулуужсан ойн үлдэгдэл олсон нь “Ногоон Антарктид” байсан гэдгийг баталсан төдийгүй, энэ ойд юу тохиолдсоныг тодорхойлох үүргийг давхар авчээ.

Чулуужсан үлдэгдлийг судлах явцад тус ой ойролцоогоор 250 сая жилийн өмнө галт уулын идэвхжил юм уу, солир унасны улмаас дэгдсэн их хэмжээний түймрийн үеэр шатсан байх гэсэн санал дэвшүүлэхэд хүргэжээ. Энэхүү судалгаа одоо ч үргэлжилсээр байна.

Үргэлжлэлийг ЭНД – ээс…

source: caak.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *