Б.Цэрэндолгор: Oхиноо шилжилтийн насан дээр нь загварын салбар руу битгий оруулаарай

Загвар өмсөгч охин харамсалтайгаар амиа алдсантай холбоотойгоор энэ салбарынхан болон олон нийт үзэл бодлоо илэрхийлж байгаа билээ. Тэгвэл модель Б.Цэрэндолгор буюу Цэкү:

“Загвар өмсөгч болгон мөнгө, биеэ үнэлэлт, архи, хар тамхинд гүн шигдсэн байдаг гэсэн нийтлэл уншаад бичье гэж бодлоо. Үнэний хувь байх ч бүгд нэг ижил замаар явж энэ салбарт ордоггүй юм шүү. Энэ бүхэн 200 хувь тухайн хүний ухамсар, хүмүүжил, ар гэрийн хараа хяналт, хэрэгцээ зэрэг олон зүйлстэй холбоотой байдаг.

Бүгд адилхан эхэлж, ижилхэн дуусдаггүй юм. Эцэг эх нарт бас өөрийн зүгээс зөвлөмөөр байгаа юм нь охиноо шилжилтийн насан дээр нь загварын салбар руу битгий оруулаарай гэж хэлмээр байгаа юм.

Монгол бол шилжилтийн насны ба түүнээс доош насны хүүхдүүдэд хэцүү цаг үе ирсэн орон шүү дээ. Томчууд нь хүүхдүүдийгээ сэтгэл зүйн дорой байдалд өөрсдөө оруулдаг, доромжилдог, ойлгоо ч үгүй байхад нь буруутгадаг зүйл зөндөө. Энэнээс үйдээд амиа хорлолт, биеэ үнэлэлт гээд олон буруу зам өмнө нь гараад ирдэг юм шиг санагддаг.

Хүүхдээ сайн хүмүүжүүлж, хараа хяналт үргэлж өндөр байгаарай. Загварын салбар хатуу, хэцүү салбар шүү. Энэ салбар зүгээр нэг энгийн дам ярианаас болж муу хэлүүлэх учиргүй, их тэвчээр хөдөлмөр шаарддаг салбар юм шүү, шүүлтүүртэй хандаарай та минь” гэжээ.

Эх сурвалж: info.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *