Сэтгэлийн амар амгалан юунаас үүдэлтэй вэ

Нэг шавь нь багшаасаа “Багшаа та яагаад үргэлж тайван, амгалан инээмсэглэж байдаг юм бэ? Яагаад уурламаар зүйл болсон ч уурлахгүй тайван амгалан, эерэгээр хандаж чаддаг юм бэ? Таны нууц юунд байна вэ? Та хэлж өгөөч” гэжээ. Багш нь: “Чи яагаад миний нууцыг мэдэхийг хүсч байна? Харин би чиний нууцуудаас нэгийг хэлж өгье” гэж.

Шавь нь: Миний нууц юу вэ? хэлж өгөөч гэхэд “Чи долоо хоногийн дараа нас эцэслэнэ” гэж багш нь хэлжээ. Үүнийг сонсоод шавь нь маш ихээр балмагдан цочирдсоор буцжээ. Энэ долоо хоногт тэр маш тайван, их өөр хүн болон хувирсан байна. Би энэ долоо хоногийн сүүлчээр нас эцэслэх учир яах гэж муу юм хийх вэ гэж тэрээр боджээ. Тэр байнга сайн сайхны тухай ярьж, таагүй хариулт сонссон ч инээж байлаа.

Долоо хоногийн дараа тэрээр багш дээрээ ирж “Багшаа, миний амьд байх сүүлчийн өдөр. Та намайг адислаж өгнө үү?” гэхэд багш нь “Би чамайг аль хэдийнэ адисласан” гэжээ. “Та намайг хэзээ, яаж адисласан вэ?” гэхэд “Долоо хоногийн өмнө чамд долоо хоногийн дараа чи нас эцэслэнэ гэдэг нь миний адислал байсан юм.

Ингэсний үрээр энэ долоо хоногт чи ямар хүн болсон вэ?” гэжээ. Шавь нь “Тиймээ энэ долоо хоногт би маш тайван, сэтгэл хангалуун, хэнд ч уурлахгүй, бүх зүйлд эерэг сайхнаар хандсан”. Багш нь “Энэ миний адислал байлаа. Яагаад чи өөрийгөө тэгж авч явснаа ойлгож байна уу? Яагаад гэвэл чи өөрийгөө түр зочилж буй зочин гэдгээ ойлгосны үрээр бүх зүйлд сайн сайхнаар ханддаг болсон.

Үүнд л миний нууц оршиж байна. Би үргэлж эдгээр хүмүүстэй би хэсэгхэн хугацаанд л хамт байгаа шүү дээ гэж боддог. Надад ямар ч асуудлууд тулгарсан ч энэ асуудлууд түр зуурын шинжтэй гэдгийг би мэднэ. Юу ч тохиолдож байсан тэр зүйл нь түр зуурын шинжтэй гэдгийг мэддэг учраас надад ямар ч бардамнах, онгирох зан байхгүй. Үүнийг л билиг ухаан гэж хэлж байгаа юм.

source: zaluu.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *