ЭНЭТХЭГ БИЗНЕСМЕН АЖИЛЧИДДАА 600 МАШИН БЭЛЭГЛЭЖЭЭ

Үнэт чулуу худалдааны “Hari Krishna Exporters” компанийн захирал Савжи Долакия Үндэсний Дивали баярыг тохиолдуулан ажилчиддаа өгөөмөр бэлэг барьсан байна.

Савжи 600 ажилчиндаа шинэ машин бэлэглэж, 1000 ажилчиндаа мөнгөн шагнал гардуулан өгчээ. Нийт машины үнэ 2 сая доллар болсон байна.

“Компанийхаа үнэнч ажилтнуудын хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, урамшуулах нь гол зорилго байлаа” гэж Савжи Долакия Facebook хуудсандаа бичжээ.

Ажилчдад Renault, Suzuki машин бэлэглэжээ.

Хоёр жилийн өмнөх Дивали баяраар Долокия 100 ажилтандаа байр бэлэглэж байсан юм.

source: ub.life

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *