МУГТ М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлж байна

“Абу Даби-2018” жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэ чансаагаа гаргалаа. Шинэчлэгдсэн чансаагаар манай найман бөх дэлхийн чансааны эхний 10-т багтсан байна.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлжээ. Тэрбээр Абу-Даби Их Дуулгад түрүүлснээр чансааны 1000 оноо хүртэж, Украины Дарья Белодедээс чансааны манлайлагчийн байраа эргүүлэн авчээ.

Мөн манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа дэлхийн чансааны хоёрдугаарт, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин долдугаарт, 66 кг-д Г.Хэрлэн долдугаарт, 73кг-д Г.Одбаяр тав, Ц.Цогтбаатар аравдугаарт, 90 кг-д Г.Алтанбагана есдүгээрт, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр дөрөвдүгээрт тус тус бичигджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *