Дэлхий дээр 12 төрлийн эмэгтэй байдаг. Та тэдний аль нь вэ?

Эмэгтэй хүн бүрт өөрийн гэсэн эерэг болон сөрөг талууд байдаг. Хэрвээ сөрөг талууддаа анхаарлаа хандуулж, засахгүй бол бусадтай харилцах харилцаанд муугаар нөлөөлөх нь бий. Харин та, бидний бэлтгэсэн дараах мэдээллийг уншсанаар өөрийн нөөц бололцоогоо мэдээд зогсохгүй, авъяас билгээ хөгжүүлж, сул талуудаа хэрхэн засахыг сурч авах болно. Ингээд хамтдаа эмэгтэйчүүдийн тухай өгүүлэх эртний үлгэр домгийн ертөнцөөр аялцгаая.

1. Сансар огторгуйг эзэгнэгч – Гоо сайхны хатан хаан

Гариг ертөнц: Тэнгэрийн ван

Дагалдагч: “Raziel” тэнгэрийн элч

Давуу тал: Манлайлагч, зөн билэгтэй, өөрийн ухамсардаа итгэдэг, үнэнийг эрхэмлэгч, оюунлаг

Сул тал: Өөрөөрөө хэт их бахархдаг, этгээд зан чанартай, зөрүүд

Энэ төрлийн бүсгүйчүүд оюунлаг бөгөөд тэдэнд эрэгтэй болон эмэгтэй хүний зан чанарууд аль аль нь давамгайлж байдаг.

2. Удган – Цэвэр ариун эмэгтэй

Гариг ертөнц: Буд

Хамгаалагч: “Raphael” тэнгэрийн элч

Давуу тал: Оюун ухааны өндөр хөгжилтэй, зөн билэгтэй, эрдэм мэдлэгтэй, сайхан сэтгэлтэй, үнэнч, хүсэл тэмүүлэлтэй

Сул тал: Шүүмжлэгч, сэтгэлийн зовлонтой, нямбай байдлыг үргэлж эрхэмлэдэг, өөрийгөө бүхний нэн тэргүүнд тавьдаг, хэтэрхий хичээнгүй

Тэд өөрийгөө хуурсан, залхуурсан амьдралыг үзэн ядагчид юм. Харин эсрэгээрээ өдөр бүрийг, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хүрэх шат болгон ашигладаг байна.

3. Хатан хаан – Их удган

Гариг ертөнц: Нар

Дагалдагч: “Michael” тэнгэрийн элч

Давуу тал: Амжилттай, сэтгэлийн хаттай, зарчимч, нэр төрийг эрхэмлэдэг, өөрийгөө бусдад таниулахдаа гаргууд сайн

Сул тал: Өөрийгөө хэт дөвийлгөх гэдэг нь алдаа болдог

Эдгээр бүсгүйчүүд өөрсдөд нь сайн хандсан хэнийг ч болов аз жаргал, баяр хөөр рүү хөтлөж, өөрийгөө танин мэдэхэд нь тусладаг. Эмэгтэйлэг шинж чанарыг бүрдүүлсэн байх нь бий.

4. Мэргэч – Бөө

Гариг ертөнц: Нар

Дагалдагч: “Azrael” тэнгэрийн элч

Давуу тал: Мэдрэмжтэй, нууцлаг, сэтгэл санаа нь цэлмэг, ид шидийн хүчтэй

Сул тал: Бусдыг хэт их ятгадаг, бодит байдлаас нүүрээ бууруулдаг, шийдвэр гаргахдаа бага зэрэг муу, төөрөгдөлд ордог

Тэд бол эмэгтэйлэг шинж чанарыг эрхэмлэдэг, нууцлаг хүмүүс юм. Бусадтай харилцах үед, хүмүүс өөртөө нь хэрхэн харьцаж буйгаас шалтгаалж, хэмжүүр тогтоох нь бий.

5. Дагина – Гүнж

Гариг ертөнц: Сугар

Дагалдагч: “Haniel” тэнгэрийн элч

Давуу тал: Гоо үзэсгэлэнтэй, эерэг бодолтой, хайр татам, сүнслэг, мэдрэмжтэй

Сул тал: Амархан уйддаг, өөрчлөмтгий, өөрөөрөө бахархдаг, өөрийгөө хэт дөвийлгөдөг

Тэд бол хайр татам, гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүд байдаг. Эмэгтэй хүний бүхий л сайхан зан чанарууд энэ төрлийн бүсгүйчүүдэд байдаг.

6. Ээж – Охидыг хамгаалагч

Гариг ертөнц: Бархасбадь

Дагалдагч: “Zadkiel” тэнгэрийн элч

Давуу тал: Баян, өндөр боловсролтой, хайр халамжтай, бусдын төлөө гэсэн чин сэтгэлтэй

Сул тал: Бусдыг өмчлөх дуртай, санхүүгийн тал дээр үрэлгэн, доог тохуу хийдэг, амьдралыг заримдаа хэт амраар сэтгэдэг

Тэд бол гэр бүлийнхээ төлөө үргэлж санаагаа чилээж, анхаарал халамж тавьж байдаг хүмүүс юм.

7. Урлагийг тэтгэгч тэнгэр – Зураач

Гариг ертөнц: Сар

Дагалдагч: “Gabriel” тэнгэрийн элч

Давуу тал: Бусдад урам зориг хайрладаг, сэтгэл хөдлөл ихтэй, зөн билэгтэй, бүтээлч, мэдрэмжтэй

Сул тал: Сэтгэл зовнилтой, сэтгэлээр амархан унадаг, сэтгэл хөдлөлөө заримдаа хянаж чаддаггүй

Урлагийн торгон мэдрэмжтэй, аливаад бүтээлч сэтгэхүйгээр ханддаг, бусдын сэтгэл санааг засч, урам зориг хайрладаг нэгэн юм.

8. Нас биед хүрэгч – Ухамсарлагч

Гариг ертөнц: Дэлхий

Дагалдагч: “Uriel” тэнгэрийн элч

Давуу тал: Төвийг сахидаг, итгэл даадаг, сэтгэл хөдлөлөө хянаж сурсан, аливаа зүйлийг уялдаа холбоог ухаж ойлгохдоо сайн

Сул тал: Залхуу, эргэлздэг, үл итгэгч

Эцэг эх болон үр хүүхдийнхээ эв найрамдлыг бэлгэдэгч бөгөөд сэтгэл хөдлөлөө хянаж, амьдралд няхуур ханддаг аж.

9. Охин – Охин тэнгэр

Гариг ертөнц: Буд

Дагалдагч: “Sunny Raphael” тэнгэрийн элч

Давуу тал: Харилцааны чадвар сайтай, бусадтай амархан ойлголцдог, асуудлыг аяндаа шийдэх чадвартай

Сул тал: Тэвчээргүй, хартай, тууштай бус, бусдыг ятгаж, өөрийн үгээр байлгахыг эрхэмлэдэг

Тэд бусдад хор хөнөөл учруулдаггүй бөгөөд заримдаа яг л жоохон хүүхэд мэт ааш гаргах нь бий.

10. Амазоны баатар – Толгойлогч

Гариг ертөнц: Ангараг

Дагалдагч: “Samael” тэнгэрийн элч

Давуу тал: Эрч хүчтэй, амьдрах чадвартай, зоригтой, шийдвэр гаргахдаа сайн

Сул тал: Хэтэрхий шийдэмгий, зөрүүд, уян хатан биш

Дотоод сэтгэлийн хүчиндээ тулгуурлан байгалийн ямар ч шалгуур, саад бэрхшээлийг даван туулах чадвартай. Эв найрамдлыг хаана ч цогцлоодог хүмүүс юм.

11. Бүхнийг эрхэндээ оруулагч – Удирдагч

Гариг ертөнц: Дэлхийн ван

Дагалдагч: “Azrael” тэнгэрийн элч

Давуу тал: Дур булаам, төрөлхийн олон ур чадвартай, хүчирхэг, нууцлаг

Сул тал: Хэт туйлшрамтгай, сэтгэл санаа нь амархан гунддаг, зальжин, түрэмгийн зантай

Тэд төрөлхийн гоолиг сайхан биетэйгээс гадна, дур булаам бүсгүйчүүд бөгөөд энерги нь үүнд нь ихээхэн нөлөөлдөг.

12. Устгагч – Эх газрын эзэн

Гариг ертөнц: Санчир

Дагалдагч: “Binael” тэнгэрийн элч

Давуу тал: Яарч шийдвэр гаргадаггүй, хүлээцтэй

Сул тал: Ганцаардмал, гутранги, зөрүүд зантай, уйтгарт их автдаг

Бусдыг удирдах, манлайлах гайхалтай ур чадвартай бөгөөд эрч хүч, эерэг энергээр байнга цэнэглэгдэж байдаг.

source: caak.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *