Б.Батзориг: Иргэдээсээ, ээжээсээ уучлал хүсч байна

Албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг чуулганы хуралдаанд хэлэх үг бэлдэж иржээ. Тэрээр асуулт хариулт явагдах үед үгээ хэлсэн боловч дуусаагүй байхад цаг нь дууссан юм.

Санал хураалт явуулсны дараа УИХ-ын дарга түүнд үг хэлэх боломж олгож магадгүй. Ямартай ч гишүүдийн тавьсан асуултад хариулах үедээ ард иргэдээс болон ээжээсээ уучлалт хүсч амжлаа. Тэрээр “Би сайдаар нэг жил гаруй ажиллалаа. Энэ хугацаанд салбарыг солонгоруулах чиглэлд анхаарал тавин ажилласан.

Хэд хэдэн хуулийг УИХ-аар оруулж батлууллаа. Газар тарилан, мал аж ахуйн салбарын тоон үзүүлэлтүүд ерөнхийдөө өөдрөг байгаа. Энэ бүхнийг бүтээхэд хамтран ажилласан салбарынхандаа баярлалаа. Монгол Улсын иргэдээсээ, ээжээсээ уучлал хүсч байна. Би албан ажлаа өгөхөөр Ерөнхий сайдад хүсэлтээ өгсөн” гэлээ.

source: eagle.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *