ЧЕРНОБЫЛИЙН ОЙН ӨНӨӨГИЙН ТӨРХ ДЭЛХИЙ ДАХИНЫГ ШОКОНД ОРУУЛЖ БАЙНА

Өнөөдөр Украинд Чернобылийг тойрсон онгон зэлүүд байгалийг судлах төсөл хэрэгжиж байгаа билээ. Энэхүү судалгаагаар хүн гэгч дэлхийн амьтдын ертөнцөд ямар хор хөнөөлтэй болох нь харагдаж байна.

Сүүлийн 30 жилийн дотор энд зэрлэг амьтдын тоо асар их тоогоор өсчээ. Өнөөдөр Чернобылийн ойд хандгай, чоно, зэрлэг гахай, буга буцалж байгаа мэт олон бэлчиж байна.

Үүнд цацраг идэвхт бодис огт хамаагүй, зэрлэг амьтдын тоо үржсэн нь хүн байхгүй болсонтой холбоотой гэж мэргэжилтнүүд таамаглажээ.

Энд ойд байдаг энгийн амьтдаас гадна хэдэн зууны турш алга болсон Европын цагаан баавгай, Европын хандгай зэрэг ховор төрлийн ан амьтад ч ирсэн байна.

Мэргэжилтнүүд 30 жилийн өмнө болсон осол байгаль, хүрээлэн буй орчинд бараг ямар ч хор хохирол учруулаагүй болохыг тогтоосон байна. Харин ч Чернобылийн дэлбэрэлт аятайхан дархан цаазат газар бий болгож, амьтдын өсөж үржих таатай нөхцөлийг бүрдүүлжээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *