Англид монгол тахийн унага төржээ

Английн Эшфорд хотод Монголын зэрлэг тахийн гүү унагалж, охин унага төрүүлжээ. Horse & Hound энэ талаар мэдээллээ. Lympne Hotel & Reserve зочид буудлын сүлжээний харъяа, Эшфорд дахь ховор амьтдын үржүүлгийн газарт энэ баярт үйл явдал болжээ. Унаганы эцэг, эхийг Наим, Терган гэдэг юм байна.

Ховор амьтдын үржүүлгийн газрын захирал Жоэль Банс “Шинээр төрсөн унага охин байгаа нь биднийг илүү ихээр баярлуулсан. Цаашдаа Пржевальскийн адууг улам олон болгоход ач холбогдолтой. Бид өмнө нь үржүүлсэн адуугаа Монгол, Хятадын тусгай хамгаалалттай газруудад хүлээлгэж өгч байсан. Цаашид ч илүү олон тахийг төрөлх нутаг, онгон байдалд нь аваачиж тавих зорилготой байгаа” хэмээн ярьжээ.

source: eagle.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *