Хэрхэн Франц бүсгүйчүүд шиг сайхан хувцаслах вэ?

Франц бүсгүйчүүд зөвхөн өөр өөрийн онцлогт тохирсон загварлаг хувцсыг өмсдөг бөгөөд бусад орны бүсгүйчүүдээс илүү дэгжин харагддаг нь нууц биш. Тэдний ингэж харагддагийн нэг гол нууц бол тэд бүх зүйлийн хэмжээ хязгаарыг төгс тааруулдаг буюу хувцасны зохицлыг нүүр будалтаас эхлээд гутал хүртлээ хослуулсан байхаар тооцдог байна.

1. Биений өнгөтэй оймс, трико

Франц бүсгүйчүүд биений өнгөтэй трико өмсдөггүй бөгөөд хөлийн арьсаараа эсвэл өмд өмссөн байдаг. Хэрвээ трико өмсөх шаардлагатай бол хар бараан өнгийн трико өмсдөг байна. Учир нь Франц бүсгүйчүүд нүцгэн биш хэсгийг нүцгэн мэт харагдуулах нь буруу зүйл гэж үздэг байна.

2. Хатуулга хөхний даруулга

“Nymphomaniac” киноны гол дүрийн жүжигчин Шарлотта Генсбур жижиг хөхний хувьслыг гаргасан билээ. Харин Францад жижиг хөхнөөс огтхон ч ичдэггүй учир хиймлээр хөхөө томруулж харагдуулах нь тийм ч таатай зүйл биш гэнэ. Франц бүсгүйчүүдийн үзэж байгаагаар секси харагдах гэдэг нь хөхний хэмжээнд биш харин тухайн бүсгүйн эрч хүчнээс хамааралтай гэж үздэг байна. Тиймээс хэрвээ та франц маягаар хувцаслахыг хүсэж байвал хатуулгатай хөхний даруулгаас зайлсхийгээрэй.

3. Хэт их гоёл чимэглэх зүүх

Францын загварын ертөнцөд нэгэн хатуу дүрэм үйлчилдэг нь та хэдий чинээ их гоёл чимэглэл зүүнэ төдий чинээ даруухан хувцаслах хэрэгтэй гэх дүрэм юм. Тод өнгийн банзал, өсгийтэй гутал, хэд хэдэн бугуйвч, ээмэг, зүүлт зүүх нь Францчуудын хувьд аймшигтай зүйл. Тиймээс нэг бол гоёл чимэглэл зүүж даруухан хувцаслах, эсвэл гоёл чимэглэлээс татгалзаж хурц хувцаслах хэрэгтэй.

4. Алдартай брэндүүдийн нүдэнд тусахуйц том логотой хувцас

Францын блогеруудын үзэж байгаагаар нүдэнд тусахуйц том лого бүхий хувцас өмсөх, зүүх зэрэг нь таны тансаг байдлын илрэл биш гэнэ. Харин та биеэ зөв авч явах нь өөрийнхөө тансаг байдлыг илэрхийлсэн илэрхийлэл болдог гэжээ. Тиймээс хэт том лого бүхий хувцас өмсөх хэрэггүй. Ялангуяа хэд хэдэн зүйл дээр том харагдаж байвал та бүр л загварлаг бус нэгэн мэт харагдах болно.

5. Хотын загвар

Франц бүсгүйчүүд далайн эрэг дээр хувцаслаж байгаа мэтээр хотын төвдөө хувцаслах нь ч бий. Гадаа халуун байгаа бол энэ мэтчилэн нимгэн хувцаслах нь энгийн асуудал бөгөөд энэ нь Францчуудад ихээхэн таалагддаг гэнэ.

6. Хуурамчаар бүтээсэн төгс засвар

Францчууд нүүр будалтдаа ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд өдөр тутамдаа сэтгүүлийн зураг авалтад оролцох гэж байгаа мэт будах нь тэдний хувьд байж боломжгүй зүйл. Тэдний хувьд даруухан, натурал будалт илүү зохимжтой байдаг. Үс засалтын хувьд үс засалтдаа их хугацаа зарцуулаагүй мэт харагдах хэрэгтэй бөгөөд энэ төрлийн бүсгүйчүүдтэй эрчүүд харьцах дуртай байдаг гэнэ.

7. Булчин харагдах

Францчууд бэлхүүс болон хөлөндөө анхаарал хандуулах дуртай бөгөөд энэ хэсгээ тодосгох дуртай. Харин Франц бүсгүйчүүдийн хувьд чанга өгзөг, гарын булчин тийм ч чухал биш юм. Харин эмэгтэйлэг харагдахыг илүүд үздэг. Төгс галбир гэдэг бол тэдний хувьд галбирлаг бие юм байна.

8. Пиджак өмсөх

Бүх франц эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд хэд хэдэн пиджак, жакет, блейзер байдаг. Учир нь энэ хувцаслалт тэдний хувьд тренд хувцаслалт юм.

9. Хэт өндөр өсгийтэй гутал

Францын загвар зохион бүтээгчдийн үзэж байгаагаар Леди Гагагийнх мэт өндөр өсгийтэй гутлыг тэд зүүдэндээ л өмсөх болов уу гэжээ. Хэдийгээр өндөр өсгийтэй гутал илүү эмэгтэйлэг, дур булаам харагдуулдаг ч франц бүсгүйчүүд даруухан харагдахыг илүүд үздэг. Тиймээс Франц бүсгүйчүүд өндөр өсгийтэй гутал сонгохдоо хөлд эвтэйхэн, хотоор чөлөөтэй зугаалах боломжтой гутлыг сонгодог байна.

10. Ахмад настны загварыг дагах

Франц бүсгүйчүүд сүүлийн үеийн загварын чиг хандлага гэхээсээ илүү ахмад настныхаа зөвлөгөөг дагаж хувцаслах дуртай байдаг гэнэ. Тиймдээ ч гудамжаар явж буй бүсгүйчүүдийг харахад хоорондоо ижилхэн хувцасласан байдаг бөгөөд ээж охин хоёрыг ялгахын аргагүй байдаг.

11. Хэт сул хувцас

Шүршүүр эсвэл далайн эрэг дээр байх үедээ л та сул хувцас өмсөх боломжтой. Бусад тохиолдолд франц бүсгүйчүүд бэлхүүсээ тодотгож эмэгтэйлэг харагдахыг эрмэлздэг байна.

12. Наснаасаа болж хувцаслалтаа хязгаарлах

Франц бүсгүйчүүдийн хувьд наснаасаа хамаарч хувцлалтаа өөрчлөх нь байж боломгүй зүйл мэт санагддаг. Тиймээс та Францын гудамжаар алхаж байх үедээ загварлаг, тансаг хувцасласан настай бүсгүйчүүдийг олон харах болно.

13. Амьтны үсээр хийсэн шубыг залуу бүсгүйчүүд өмсөх

20 насандаа амьтны гаралтай хувцас өмсөх нь цүнхэн дээрээ брэндийн логотой явахтай адил зүйл юм. Амьтны гаралтай хувцас нь Франц эмэгтэйн нас, нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг аж.

14. Санаа зовсон байдал

“Үргэлж өөдрөг, аз жаргалтай байх нь таны ухаалаг гэдгийн баталгаа юм” хэмээн Францын философич Мишель Монтень бичиж байжээ. Тийм ч учраас хэт их зантай, нүүрний баясгалангүй бүсгүйчүүд бусдыг өөрөөсөө түлхдэг аж. Ихэнх Франц бүсгүйчүүд таныг инээмсэглэлээр угтах болно.

source: caak.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *