АМЬСГАЛАХ АГААРГҮЙ БОЛСОН 7 ХОТ

Агаарын бохирдлын улмаас жилд 3.3 сая хүн амь насаа алддаг гэсэн тооцоо байдаг. Тэгвэл энэ тоо 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэх болно.

Утаа, үйлдвэрийн хаягдал, байгаль орчны бохирдол гээд бидний амьсгалж байгаа агаарыг бохирлох зүйл мундахгүй их. Агаар дахь хатуу биетийн хэмжээ, хорт хий их байх тусам та ханиад, багтраагаас эхлээд хорт хавдар тусах магадлал улам л өндөр болж байна гэсэн үг.

Удахгүй Улаанбаатарын утааны улирал эхлэнэ. Энэ утаанаас болж, нийслэлчүүдийн дундаж наслалтын хэмжээ жил болгон багасч, богино болж байгаа. Эрүүл мэндээ бодоод нүүх гэвч очих газаргүй тул ийнхүү сая хүнтэй том хотын утаа, униарыг амьсгалан суухаас өөр аргагүй.

Ингээд дэлхийн хамгийн бохир агаартай 7 хот буюу амьсгалах агааргүй болсон хотуудыг танилцуулья.

Лакхнау Энэтхэг

Лакхнау бол Хойд Энэтхэгийн хот. Энэ хотынхон аж үйлдвэрийн хаягдал, машины угаараар амьсгалдаг гээд хэлчихэд болно. Засгийн газраас ямар ч арга хэмжээ авахгүй байгаа тул суудлын машины хэт их тоо асуудлыг улам хүндрүүлж байна.

Хорремабад Иран

Ираны хамгийн их хүн амтай хотын нэг. Хорремабад бол энэ улсын хөдөө аж ахуйн төв юм. Эрдэмтэд энэ хотын агаарыг амьсгалахад тохирохгүй гэж оношлоод байгаа. Энэ хотын иргэдийн нас баралтын түвшин хөрш хотуудынхаасаа 3.5 хувь их.

Равалпинди Пакистан

Равалпинди хотын нийтийн тээвэр ямар ч зохион байгуулалтгүйн улмаас хувийн машины үйлдвэрлэл, худалдаа хэт газар авсан. Машины угаар, утааны хэмжээ жирийн хэмжээнээс хэд дахин давсныг Бурхан л мэдэх байх. Энэ оны сүүлээр Засгийн газраас орчин үеийн метро барих төлөвлөгөөтэй байгаа. Метро л энэ асуудлыг шийдэж магадгүй юм.

Райпур Энэтхэг

Энэтхэгийн төв хэсэгт орших энэ хот том хот биш ч агаарын бохирдлоор томчуудаас дутахгүй. Учир нь энд ган, хөнгөн цагааны хэд хэдэн том үйлдвэр ажилладаг.

Гвалиор Энэтхэг

Энэтхэгийн хот энэ жагсаалтад их байгааг та анзаарсан байх. Эрүүл агаарт аялаж жуулчлахыг хүсч байгаа бол Энэтхэгээс холуур өнгөрөгтүн. Гвалиор хотод цэвэр агаар үлдээгүй тул оршин суугчид нь өөрсдөө ч боломж гарвал хотоосоо зугтдаг.

Патна Энэтхэг

Дорнод Энэтхэгийн энэ хот бүс нутгийнхаа хөдөө аж ахуйн төв болсон хот. Хувийн машин ихтэй, эрчим хүчний дутагдал, аж үйлдвэр олонтой гээд Патнад цэвэр агаартай байх ямар ч боломж байхгүй.

Бээжин Хятад

Хамгийн их утаатай, агаарын бохирдолтой хотыг мэдээж Бээжин тэргүүлдэг. Ер нь энд цэлмэг тэнгэр, хурц нар хараагүй удаж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *