АЙМШГИЙН КИНО ҮЗВЭЛ ЖИН ХАСДАГИЙГ ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ

Өмнө нь бид Их Британийн Вестминстерийн их сургуулийн 2012 онд хийсэн судалгаагаар аймшгийн кино үзэх нь эрүүл мэндэд маш сайн гэсэн мэдээллийг хүргэж байсан билээ.

Харин уг сургуулийн хийсэн туршилттай холбоотойгоор бас нэгэн сонирхолтой баримт гарч ирсэн нь аймшгийн киног үзэх үед маш их калори шатаж, хүмүүсийн сэтгэл санаа огцом өөрчлөгддөг тул энэ нь жин хасахад маш том нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ.

Уг судалгааг ахалж явуулсан Ричард Макензи адреналин маш ихээр ялгарч, мэдрэлийн систем маш хурдацтай хариу үйлдэл өгсөнөөр бие асар хурдтайгаар өөхийг шатааж, энерги ялгаруулдаг хэмээжээ. Мөн бие хүчил төрөгчийн шаардлагагүйгээр сахарыг шатаадаг байна.

1980 онд гарч байсан The Shining кино бусад аймшгийн кинонууд дундаас калори шатаах байдлаараа нэгдүгээрт жагссан байна. Энэ киног үзэж байсан хүн цочиж, үсэрч харайх шахам айж байсан бөгөөд 184 калори шатаажээ.

Иймээс та бүхэн аймшгийн кино их үзээрэй.

Бүх цаг үеийн хамгийн аймшигтай, үзэж дуусгахын эцэсгүй кинонуудыг сонирхох бол ЭНД дараарай…

source: ub.life

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *