Ээж нарын хүүхдүүдээсээ нуудаг 10 зүйл

Хүйн холбоо гэдэг гайхамшигтай. Тэр тусмаа монгол эхийн үрээ гэсэн сэтгэлийг үгээр хэлж, үзгээр бичих аргагүй юм. Гэхдээ хүүхэд төрүүлэхдээ юу мэдэрснээ, юу даван туулснаа тэд хэзээ ч, хэнд ч хэлэхгүй. Учир нь тэд хүүхдийнхээ төлөө зовж шаналж байгаагаа жаргал гэж тооцдог ч байж мэдэх уужим сэтгэлтэй хүмүүс билээ. Иймээс та ээждээ хайртай бол ээжийнхээ юу бодож санаж явдгийг, бас яагаад танд тэр тухайгаа ярьдаггүй болохыг доорх мэдээллийг уншиж, олж мэдээрэй.

1. Ээжийгээ та ямар их уйлуулснаа мэдэх үү?

Тэр таныг гэдсэндээ бүрэлдсэнийг мэдмэгцээ уйлсан. Тэр таныг төрүүлэх гэж өвдөж байхдаа уйлсан. Тэр таныг анх элгэндээ тэврэхдээ уйлсан. Тэр танаар бахархаж уйлсан. Тэр таны өмнөөс айж уйлсан. Тэр танд санаа зовж уйлсан. Тэр танд дааж давшгүй их хайртайгаасаа болж уйлсан. Тэр таны зовлон шаналал, аз жаргалыг сэтгэлээрээ мэдэрдэг бөгөөд таныг анзаараагүй байсан ч үргэлж бүхнийг хуваалцаж байдаг.

2. Тэр сүүлчийн ганц дөрвөлжин шоколадыг идмээр л байсан

Гэхдээ л тэр таны том нүд, бяцхан хэлээрээ уруулаа шилэмдэхийг хараад бяцхан дөрвөлжин шокаладаа хичнээн олон удаа идэж чадаагүйг та мэдэх үү? Таны жижигхэн гэдэс дүүрэн байхад тэр хоосон ходоодоо аз жаргалаар дүүргэж чаддаг гайхалтай хүмүүс юм.

3. Тэр өвддөг

Та ээжийнхээ үсийг зулгааж, тайрч болдоггүй бяцхан хурц хумсаараа маажиж байснаа мэдэх үү? Хөхөө хөхөж байхдаа хазаж тэсэхийн аргагүй өвтгөж байснаа мэдэх үү? Та ээжийнхээ гэдсэн дотор түнтгэнэхдээ хавиргыг нь бэртээж, 9 сарын турш гэдсийг нь сунгаж, энэ ертөнцөд ирэхдээ аймшигтай их өвтгөснөө мэдэх үү?

4. Тэр айдаг

Тэр таныг хорвоод мэндэлсэн цагаас хойш таныг хамгаалахын тулд хүч хүрэх бүхнээ хийсэн. Хажуу айлын өхөөрдөм бяцхан охин таныг тэвэрч болох уу гэж асуухад өөрөөс нь илүү хэн ч таныг хамгаалж чадахгүйг мэддэг учраас үгүй гэж хэлдэг байсан. Таныг анх удаагаа тэнтгэнэн алхахад айснаасаа болж зүрх нь бараг зогсох шахсан. Тэр таныг аюул осолгүй гэртээ ирэхийг харах гэж шөнөжин унталгүй хүлээж, сургуульдаа явахыг чинь харах гэж үүр цурмаар босдог байсан. Хөлийн хуруугаа цохих, гараа зүсэх гэх мэт ялихгүй өвдөлтийг чинь үлээн зайлуулж, ямар ч аймшигт хар дарсан зүүднээс аврахын тулд сэргэг унтдаг байсан. Тэр үргэлж таны дэргэд байсан.

5. Тэр төгс биш гэдгээ мэддэг

Тэр бүх сул талаа ухамсарладаг. Төгс биш болохоороо өөрийгөө үзэн яддаг. Гэхдээ чиний өмнө тэр сэтгэлээ хатамжлан, юунаас ч айдаггүй эрэмгий зоригтон болж хувирдаг. Тэр ямар ч алдаа гаргадаггүй, хамгийн сайн ээж байхыг хүсдэг ч хүн учраас хааяа алдаж орхидог. Гэвч эдгээр алдаануудаа өдий болтол марталгүй санаж, өөрийгөө уучилж чадахгүй л яваа юм шүү. Тэр цаг хугацааг ухраан, гаргасан алдаагаа засахыг чин сэтгэлээсээ хүсдэг ч, чадахгүй. Тиймээс ээжийгээ юунд ч бүү буруутга. Тэр өөрийн хүч хүрэх бүхнээ хийсэн гэдгийг бүү март.

6. Тэр таныг унтаж байхад чимээгүйхэн хардаг

Таны унтахыг хүлээж шөнийн 3 цаг болтол хүлээх үе түүнд өчнөөн байсан. Бүүвэйн дуу аялахдаа зүүрмэглэхгүйг хамаг чадлаараа хичээдэг байсан ч, таныг унтаад өгмөгц зүрх нь хайраар бялхаж, бүхий л ядаргаа зовлонгоо умартан таныг удтал ширтэн суудаг байсан.

7. Тэр таныг 9 сараас удаан тээсэн

Тэр цэвэрлэгээ хийж байхдаа таныг тэвэрдэг байсан. Тэр хоол идэж байхдаа таныг тэвэрдэг байсан. Тэр унтаж байхдаа ч таныг аюулгүй байлгахын тулд тэвэрч байсан. Учир нь та ээжээсээ ингэхийг шаардсан юм шүү дээ. Түүний гар чилж, нуруу нь өвддөг байсан ч таныг өөртөө ойр байлгах гэсэндээ өвдөж байгаагаа тоодоггүй байсан. Тэр таныг чангаар тэвэрч, таныг хайрлаж, тантай тоглодог байсан. Та тэр үед ээжийнхээ гарт л аюулгүй, жаргалтай, хайраар дүүрэн байгаа мэдэрдэг байсан учраас л тэр хичнээн ч удаан хугацаагаар хамаагүй таныг тэвэрдэг байсан юм.

8. Түүний сэтгэл өвддөг байсан

Ээжийн тань хувьд таны уйлж байгаагаас өөр сэтгэл өвтгөм дуу гэж үгүй, таны хацрыг даган нулимс урсаж байгаагаас өөр нүд хальтрам зүйл гэж үгүй. Тэр таныг уйлуулахгүйн тулд ертөнцийг эргүүлэхэд бэлэн. Таныг уйлах үед түүний сэтгэл зүрх хэдэн мянган хэсэг болтлоо эмтэрдэг байсан.

9. Тэр таныг бүхнээс дээгүүрт тавьдаг

Тэр хоосон ходоодтой байсан ч, нойр дутуу дэн дун байсан ч, үргэлж таны хэрэгцээг өөрөөсөө өмнө тавьсаар ирсэн. Тэр бүхэл өдрийг таны хэрэгцээг хангахад зарцуулсаар орой болоход хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо ядарсан байдаг. Гэвч маргааш өглөө нь сэрээд дахиад л таны төлөө хөдөлмөрлөж эхэлдэг хүн билээ.

10. Тэр хэзээд бэлэн

Ээж байна гэдэг хэн бүрийн хийж чадах ажил биш. Тэд уйлж, зовж, хамаг чадлаараа хичээж, бүтэлгүйтэж, алдаж байсан ч, таны төлөө гэсэндээ алдаанаасаа суралцаж, хөл дээрээ дахин зогсох хүч тэнхээг өөрөөсөө ундарган гаргадаг хүмүүс юм. Тэд үр хүүхэддээ юунаас ч илүү хайртай учраас бүхий л зовлон шаналал, харамсал гашуудал, нойргүй хоносон шөнө, үүр цүүрээр сэрснээ үл ажран, энэ бүгдийг таны төлөө дахиад эхнээс нь хийж чадах тийм л агуу хүмүүс билээ.

source: caak.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *