Н.Учрал гишүүн ЖДҮДСангийн зээлээ төлжээ

УИХ-ын гишүүдийг өөрсдийн хамаарал бүхий компанид ЖДҮДСангаас зээл авсан бол яаралтай төлж уучлалт гуйхыг Засгийн газрын тэргүүн шаардсан.

Н.Оюундарь гишүүн уучлалт гуйж түүний хүү С.Бат-Ерөөлт “Red star” компанийн нэр дээрх 950 сая төгрөгийг энэ сарын 6-нд төлснөө мэдэгдээд байна. Тэгвэл, гишүүдээс хамгийн эхэнд уг зээлийг төлнө хэмээн мэдэгдсэн Н.Учрал гишүүн ЖДҮДСангийн зээлийг мөн төлж барагдуулжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Учралын аавынх нь нэр дээрх компани болох “Хүннү” ХХК зээлээ өнгөрсөн сарын 29-нд төлсөн тухай мэдээлэл байна.

source: eagle.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *