Ж.Мөнхбат: Тоглолт, киноноосоо орлого олдог

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг гурван тэрбум төгрөгийн өртэгтэй орон сууцыг өөрийн болон эхнэрийнхээ нэр дээр авсан байна гэх мэдээлэл цацагдсан. Энэ асуудалд тэрээр тайлбар өглөө.

Тэрээр “Би “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гээд кинонууд хийсэн. Мөн өнгөрсөн жил тоглолтоо хийж, 140 сая төгрөгийн орлого олж байлаа. Би жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлтэй холбоотойгоор чуулганы хуралдаанд удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор намайг харлуулах, нэр хүндэд халдах явдал удаа дараа гарч байна. Тиймээс энэ асуудалд тайлбар өгөхөөр өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зарласан” гэсэн юм.

Мөн “Нэг сайдаар “туг тахиад” өнгөрөх биш цаашид хариуцлагын асуудлыг ярих ёстой. Сөүл рояал каунтид би таван өрөө байртай байсан.Хотын төв рүү дөхье гээд энэ байраа зараад “Натур” худалдааны төв рүү нүүсэн. Мөн таван өрөө байр худалдаж авсан, одоо амьдарч байна.

Манай гэр бүлийн хүний нэр дээр оёмол бүтээгдэхүүний үйлдвэр байсан. Тоног төхөөрөмжөө зараад мөн банкнаас 150 мянган ам.доллар зээлсэн. Яригдаад байгаа байрны хөрөнгийн эх үүсвэр маш тодорхой. Миний хөрөнгө орлогыг АТГ-ын сайт руу ороод үзэх боломжтой” гэв.

source: eagle.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *