Н.Оюундарь гишүүний хүү ЖДҮДСангийн зээлээ төлжээ

УИХ-ын гишүүд, сайд нарын хамаарал бүхий компаниуд ЖДҮХС-гийн зээл авсны дунд Н.Оюундарь гишүүн бий. Н.Оюундарь гишүүн мэдээлэлтэй бол зээл авдаг хэмээн ярьж олон нийтийн шүүмжлэлд өртсөн ч өчигдөр уучлалт гуйсан билээ. Харин уг зээлийг авсан түүний хүү С.Бат-ерөөл 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зээлээ төлж барагдуулснаа мэдэгдлээ. Тэрээр,

“Миний 80%-ийн хувь эзэмшдэг Рэд Стар Клуб ХХК ЖДҮХСантай 2018 оны 5 сарын 30-ны өдөр хөнгөлөлттэй зээлийн гэрээ хийн 6 сарын 11 -нд санхүүжилт орж ирсэн. Бид үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн нарийн ногоо тариалах 4 улирлын хүлэмж барьж иргэдээ экологийн эрүүл нарийн ногоогоор төсөл эхлүүлэн өнөөдрийг хүртэл цаг тухай бүрт зээлээ хуваарийн дагуу төлж төслөө хэрэгжүүлж эхлээд байсан ч сүүлийн өдрүүдэд сошиалаар явсан ЖДҮХС-тай холбоотой асуудал, цаг үеийн байдлаас шалтгаалж 2018 оны 11 сарын 6-ны өдөр зээлийг хугацаанаас өмнө бүрэн барагдуулж дууслаа.

Миний ээж УИХГ Оюундарь манай компаний үйл ажиллагаанд огт оролцдоггүй, үүсгэн байгуулаагүй цэвэр миний үүсгэн байгуулсан компани. Энэ хугацаанд бусдын нэгэн адил арилжааны өндөр хүүтэй зээлээр бизнесээ хийж, татвараа төлж, олон хүнийг ажлын байраар хангаж улсынхаа бүтээн байгуулалтанд жоохон ч гэсэн хувь нэмрээ оруулья гэж чадан яадан үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг л залуу хүний хувьд хичээж байна.

Энэ зээлийг авахад огт нөлөөлөөгүй гэдгийг бидний он жил дараалан удаа дараа энэ зээлэнд хамрагдах гэж хөөцөлдөж, тэнцэлгүй мөн санхүүжилтгүйн улмаас буцаагдаж байсан түүх, бусдын адил сонгон шалгаруулалтанд хамрагдсан байдал, авах гэж буй зээлнийхээ үнийн дүнгээс илүү барьцаа тавьж, шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж, яамны коридорт мэргэжилтэнтэй уулзах гэж өдөржин хүлээж зогссон хүлээлтүүдээс харж болно.

Миний эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагаанаас болж ээжийн минь нэр төрд төрөөс хулгай хийлээ хэмээн ихээхэн халдаж байгаад хүүгийн хувьд гүнээ эмзэглэж байна. Мөн энэхүү зээлийг ямар нэгэн банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж ард иргэдэд өндөр хүүтэйгээр зээлүүлээгүй гэдгээ бас тэмдэглэж байна. Та бүхнээс уучлал хүсье” гэжээ.

source: eagle.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *