Анжелина Жоли хүүгээ Сөүлд сургана

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Питер Пений шинэ адал явдлыг өгүүлэх кинонд тоглоод завгүй байсан Анжелина Жоли зургийн талбайгаа түр орхиж том хөвгүүдийн хамтаар БНСУ-ын нийслэл Сөүл хотыг зорьжээ.

17 настай хүү Мэддоксийгоо тэрээр Сөүлд сургахаар болж, томоохон их сургуулиудынх нь хөтөлбөртэй танилцан, багш нартай нь ч уулзаж явна.

Аяллын хөтөлбөрөө сургуулиар хязгаарлаагүй ээж хөвгүүдийн хамтаар Солонгосын нийслэлээр зугаалж, орон нутгийн зоогийн газраар үйлчлүүлсэн зураг нийгмийн сүлжээгээр тархаж эхэлжээ.

source: eagle.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *