“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унаж амиа алдсан хэрэг энэ оны аравдугаар сарын 24-ний өдөр гарсан билээ.
Тухайн өдөр хэргийн газарт цагдаа, шүүх шинжилгээний байгууллагынхан оролцож үзлэг хийн, улмаар цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд /ШШҮХ/-д хүлээлгэн өгсөн байна. Хэрэг гарах үед талийгаачийн задлан шинжилгээний хариуг 21 хоногт гарна гэж мэдэгдэж байсан юм.
Тиймээс энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Өндрөөс унаж амь насаа алдсан Ч-ийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа гэж ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс мэдээлсэн” гэв.
Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журамд зааснаар:
“6.2.6.шарил шинжилсэн бол ажлын 21 хоногт багтаан дүгнэлтийг гаргана” гэжээ.
source: ikon.mn