Шинийн нэгэн хоёрдугаар сарын 5-ны мягмар гарагт тохиож байна

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2019 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр тохиож байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хуульд заасанчлан билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амардаг.

Битүүний өдөр хоёрдугаар сарын 4-ний даваа гарагт тохиож байгаа бол хоёрдугаар сарын 5, 6, 7 буюу шинийн 1, 2, 3-ны өдрүүд нь мягмар, лхагва, пүрэв гарагт таарч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *