6 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйд Онцгой байдлын байгууллагаас тусламж үзүүлжээ

Гурван сартайгаас есөн насны 6 хүүхэдтэй өрх толгойлсон Ш.Нарангэрэлд туслах аянд нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон нэгджээ.

Удирдлагын академи болон Хамаг Монгол групп, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын групп зэрэг төрийн бус байгууллагууд болон сайхан сэтгэлт хүмүүсийн хандивын мөнгөөр Сонгинохайрхан дүүрэгт Ш.Нарангэрэлийнх тохилог дулаан сууцтай болжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олны төлөөлөл өнөөдөр Ш.Нарангэрэлийн гэрт очиж хүйтний улирал дуустал түлэх түлээ нүүрс, хүнсний бүтээгдэхүүн, мөн 6 хүүхэд тус бүрийн нэр дээр 50000 төгрөг бүхий Голомт банкны “Алтан түлхүүр” хадгаламжийн дэвтрийг нээж гардуулан өглөө.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Ш.Нарангэрэлд хандан “Хүүхдүүдээ эрүүл энх, эрдэм боловсролтой, эх орон, элгэн түмэндээ ач буянаа өгсөн сайн хүмүүс болгон өсгөж хүмүүжүүлээрэй” хэмээн захисан бөгөөд Ш.Нарангэрэл “Түмнийхээ сайн сайхан, амар амгалан амьдралын төлөө зүтгэж байдаг Онцгой байдлын байгууллагын удирдлага, нийт алба хаагчид, аврагч, гал сөнөөгчдөдөө баярлалаа” гэжээ.

Эх сурвалж: НОБГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *