ЦУОШГ: 9-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна

Ойрын хоёр хоногтоо нийт нутгаар хүйтний эрч чанга байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

12 дугаар сарын 7-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгаар, 10-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.

Хугацааны эхээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

9-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *