Эрдэмтэд цагаан будааг хүний биед сөрөг нөлөөтэйг тайлбарлав

Нью Орлеанд болсон Эрсдлийн шинжилгээний нийгэмлэгийн хуралдаан дээр биологичид “Цагаан будаа нь маш их хэмжээний хүнцэл болон бусад хортой бодисууд хуримтлуулдаг ба ихэнх нь хүний биед ороод задардаг” хэмээн ярьжээ.

АНУ-ын Инданиагийн Их Сургуулийн эрдэмтэн Жэн Жоу “Бид цагаан будаанд хичнээн их хүнцэл агуулагдаж, хоол шингэх явцад хүний биед хэр их хүнцэл орж байгаа талаар хамгийн анхны системчилсэн үнэлгээ хийлээ. Ойрын ирээдүйд хүнцэл хүний биед хэрхэн нөлөөлдгийг судлах болно” гэж хэлжээ.

Хар тугалга, хүнцэл болон бусад олон элемент ус, ус дамжуулах хоолой, сав суулга, гэр ахуйн бусад эд зүйлс зэрэгт агуулагддаг бөгөөд ихэвчлэн хүний тархи, биед хүнд хэлбэрийн эмгэг үүсгэдэг байна. Судлаачид АНУ-ын Флинт хотын усан дахь хар тугалгын хэмжээ өндөр байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг тогтоожээ.

source: zuv.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *