Энхийг сахиулагчид 30 хүний амийг аварчээ

Судан улсад үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид гал түймрийн голомтод ажиллаж, орон нутгийн 30 орчим иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальоны 14 цэргийн алба хаагч, гурван нэгж техниктэйгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байжээ.

Энэ үед Парианг суурингаас найман км зайтай орон нутгийн жижиг омгийн ойролцоо их хэмжээний гал гарч байсныг мэдэж, шуурхай ажиллан, яаралтай тусламж үзүүлж иргэдийн амь нас, эд хөрөнгийг галд өртөхөөс сэргийлжээ.

Орон нутгийн иргэдийн хэлж буйгаар энэхүү түймэр нь 500 метр өргөн, 10 километрийн урт газар нутгийг хамарсан байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *