Долоо хоногийн өрнийн зурхай 2018.XII.17-2018.XII.23

ХОНЬ

Сэтгэл санаа өөдрөг байна. Амьдралдаа сэтгэл хангалуун байдлыг мэдэрч, ажиллах эрч хүчээр дүүрэн байна. Эдгээр өдрүүдэд аз таныг ивээнэ. Бизнес эрхлэгчдэд ашигтай санал орж ирэх боловч санхүүгийн асуудал тулгарах бололтой. Таны харилцааны ур чадвар өндөр байх тул илтгэл тавих, гэрээ хэлцэл байгуулахад амжилттай болно. Эрүүл мэнддээ анхаараарай.

ҮХЭР

Долоо хоногийн эхээр танд баярт үйл явдал тохиох бололтой. Ажил хэрэгт гэнэтийн саад тулгарах бөгөөд энэ нь таны сэтгэл санаанд дарамт учруулна. Зугаа цэнгэл ялангуяа согтууруулах ундаанаас татгалзахыг сануулж байна. Холбоо тасраад удсан найз нөхөдтэйгөө уулзаж, эртний дурсамж сэдэрнэ. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна.

ХАМТАТГАХ

Мөнгө, санхүүтэй холбоотой асуудлууд хялбар шийдэгдэнэ. Ажлаа солихоор шийдсэн бол он гартал харзнавал дээр. Бусдад туслах, тэднийг баярлуулахын тулд та харамгүй загнах бололтой. Найз нөхдөө гомдоохоос болгоомжлоорой. Ойрын хугацааны зорилго, төлөвлөгөөгөө биелүүлэхэд анхаарч, онцын шаардлагагүй арга хэмжээ, урилгаас эелдгээр татгалзах хэрэгтэй. Гэнэтийн их мөнгөний олз олох эсвэл сугалаанд одтой байх болно.

МЭЛХИЙ

Таны имиж, нэр хүнд, гадаад үзэмж эрс сайжирна. Сэтгэл хөдлөл эрс нэмэгдэж, аливаад тэвчээргүй хандах магадлал их байна. Ажил төрөл, зарим хүмүүст ихээхэн ашигтай байх болно. Өглөгч, хүнлэг, бусдад үргэлж туслахыг хичээдэг байдал чинь танд эргээд тус болох болно. Найз нөхөд, танилын хүрээгээ нэмэгдүүлж, цөөнгүй шинэ хүмүүстэй харилцаа тогтоох болно.

АРСЛАН

Ажлын ачаалал бага байх тул гэр бүл, хувийн амьдралдаа анхаарсан долоо хоног байх болно. Хэрэв та ганц бие бол мөнгөтэй холбоотой асуудал толгойг чинь гашилгаж мэднэ. Орлогын эх үүсвэр хаагдчихаад байхад зардал дэндүү их байгаа нь таны санааг зовоох бололтой. Шаардлагагүй зүйлд мөнгө зарцуулахаа багасгаж, ирээдүйдээ дүгнэлт хийгээрэй. Эрүүл мэнддээ анхаарч, шаардлагатай асаргаа сувилгаа, эмчилгээ хийлгэхээс бүү татгалзаарай.

ОХИН

Долоо хоногийн эхээр сэтгэл санааг тавгүйтүүлэх үйл явдал тохиох бололтой. Бусдын төлөө санаа зовниж, ажилдаа бухимдана. Гэвч долоо хоногийн сүүлээр эрч хүч сэргэж, сэтгэл санаа тайтгарна. Давуу талаа ашиглан бизнест амжилт олж чадна. Санхүүгийн нөхцөл байдал сайжирна. Гэр бүлийн гишүүдийн зүгээс танд тусламж дэмжлэг ирнэ. Сайн унтаж амарснаар эрч хүчээ хадгалж чадна.

ЖИНЛҮҮР

Ажил, бизнест ээлтэй долоо хоног. Таны ирээдүйн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүсч болзошгүй. Тулгарсан бэрхшээлийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Бусдын дэмжлэг танд хамгийн их хэрэг болно. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэл баяр тохиох эсвэл зочин хүлээж авна. Зарлага хэтэрч, өр, зээл авахаас аргагүйд хүрч болно. Стресс бухимдлаас үүдэж нойргүйдэх магадлалтай.

ХИЛЭНЦЭТ

Энэ долоо хоногт та идэвхтэй ажиллах хэрэгтэй. Хайр дурлалын бүтэлгүйтэл сэтгэл санааны уналтад оруулна. Өөрийн санаа бодлыг бусдад тулгах хэрэггүй. Ердийн үед дуугүй байдаг хүмүүс найз нөхдийнхөө хүрээнд хэт задгай, чалчаа болох хандлагатай. Хэн нэгэнд сайхан харагдах гэсэндээ хуурамч зан гаргах хэрэггүй. Биеийн тамирын дасгал хийж, сайн унтаж амрах хэрэгтэй. Санхүүгийн байдал хүндэрч мэднэ.

НУМ

Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд таатай. Шинэ ажил эхлэхэд тохиромжгүй. Гэр бүлээс гадуурх хайр дурлалын адал явдлаас зайлсхийгээрэй. Ажлын эрч хүчээ долоо хоногийн төгсгөл хүртэл хадгалахыг хичээгээрэй. Бизнес эрхлэгчид ашигтай гэрээ байгуулж чадна. Тооцоотой байж, орлого зарлагаа нарийн тооцох хэрэгтэй. Зугаа цэнгэлд хэт мөнгө үрэх хандлагатай байна.

МАТАР

Сайхан мэдээ дуулна. Ажил ихтэй байхын хэрээр стресс бухимдал их байна. Үүнээс үүдээд эрүүл мэндэд асуудал үүсэх бололтой. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн сайн мэдээ дуулна. Гэр бүлдээ хүндэтгэлтэй, ёс зүйтэй байхыг зөвлөж байна. Ялангуяа хайртдаа үнэнч байж, амлалтаа биелүүлээрэй. Орлого нэмэгдэх боловч үрэлгэн зан гаргах хэрэггүй.

ХУМХ

Долоо хоногийн эхээр эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаанд таатай. Энэ үеийг ганц бие хүмүүс анхааралдаа авахад гэмгүй. Ажил хэрэгт асуудал үүсч, таныг бухимдуулна. Өмнөх зорилгоо биелүүлээгүй бол шинэ төлөвлөгөө гаргах хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр хөнгөн осолд өртөх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч, осол гэмтлээс сэрэмжлээрэй.

ЗАГАС

Таны эрч хүч нэмэгдэнэ. Ажлаа солих, өөр албан тушаалд шилжин ажиллахад таатай байна. Ажил хэрэг болон хувийн амьдралдаа эрсдэл гаргахад алдах зүйлгүй. Согтууруулах ундаа хэрэглэхгүй байсан нь дээр. Ганц бие хүмүүс шинэ сонирхолтой дурлалтай учрах бололтой. Гэвч энэ удаан үргэлжлэхгүй гэдгийг анхаараарай.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *