“Бөртэ чоно” наадамд нэр дэвшигчид тодорлоо

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулж оны шилдэг дасгалжуулагч, шүүгч, тамирчдыг шалгаруулах “Бөртэ чоно” наадам энэ сарын 21-нд болно.

Наадмын шилдгүүдэд тухайн жилдээ өндөр амжилт гаргасан тамирчдыг Монголын үндэсний олимпийн хорооноос нэр дэвшүүлдэг бөгөөд спортын сэтгүүлчид саналаа өгч шилдгийн шилдгийг нь тодруулдаг уламжлалтай.

Сонирхуулахад, өнгөрсөн жил “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Д.Сумьяа, гавьяат тамирчин Д.Отгондалай нар тодорч байлаа. Энэ жилийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчинд дараах тамирчид өрсөлдөж байгаа ажээ.

 

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *