Г.Угалзцэцэг ДАШТ-ээс ХОС АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

2018 оны Бодибилдинг Фитнессийн ДАШТэмцээн Тайландын Чианг Май хотод арванхоёрдугаар сарын 14-16-ны ѳдрүүдэд амжилттай болж ѳндѳрлѳлѳѳ.

Энэ жилийн ДАШТ-д Монгол Улсаас эмэгтэй 6, эрэгтэй 8 тамирчин, нэг шүүгч, нэг албаны хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож

хоёр алт,

дөрвөн мѳнгѳ,

гурван хүрэл медаль хүртэж,

гурван тамирчин шагналт 4-р байр,

хоёр тамирчин шагналт 5-р байр эзэлсэн амжилт үзүүллээ.

ОУХМ Г.Угалзцэцэг энэхүү тэмцээний 165 см-аас дээш өндөртэй эмэгтэйчүүдийн атлетик ангилалд алт, 30-40 насны эмэгтэйчүүдийн атлетик ангилалд мөн алтан медаль хүртжээ.

WBPF холбооны 10 дахь удаагийн энэхүү ДАШТ-д 51 орны 650 гаран тамирчид нийт 52 ангилалд ѳрсѳлдсөн байна.

-Women’s Athletic Physique over 165cm ангилалд Г.Угалзцэцэг Алтан медаль,

-Women’s Ladies Athletic Physique 30-40 yrs ангилалд Г.Угалзцэцэг Алтан медаль,

-Women’s Athletic Physique up to 165cm ангилалд Г.Гансаруул Мѳнгѳн медаль,

-Women’s Model Physique up to 160cm ангилалд Б.Мѳнхчимэг Мѳнгѳн медаль,

-Men’s Sports Physique up to 170 cm ангилалд Б.Лхагвадорж Мѳнгѳн медаль,

-Men’s Sports Physique up to 180 cm ангилалд Ж.Баянмѳнх Мѳнгѳн медаль,

-Women’s Junior Model Physique 21 yrs ангилалд М.Мойлоо Хүрэл медаль,

-Women’s Sports Physique up to 165 cm ангилалд Х.Болорчимэг Хүрэл медаль,

-Men’s Junior Bodybuilding up to 75 kg ангилалд Б.Хэрлэн шагналт 4-р байр,

-Men’s Fitness Physique over 170 cm ангилалд Ж.Баянмѳнх Хүрэл медаль,

-Women’s Ladies Athletic Physique 30-40 yrs ангилалд Г.Гансаруул шагналт 4-р байр,

-Men’s Sports Physique over 180 cm ангилалд М.Эрхэмбаяр шагналт 4-р байр,

-Men’s Sports Physique over 180 cm ангилалд Х.Мѳнхбилэг шагналт 5-р байр,

-Men’s Sports Physique up to 175 cm ангилалд Э.Батдорж шагналт 5-р байр тус тус эзэлсэн амжилт үзүүлсэн байна.

Эх сурвалж: Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *