Бөхийн өргөөг нээж, үйл ажиллагааг нь хэвийн явуулахаар санал нэгджээ

Монголын үндэсний бөхийн холбоонд үүссэн маргаанаас болж Бөхийн өргөөний үйл ажиллагаа зогссон. Энэ асуудлаар дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар уулзаж ярилцжээ.

Тэд ярилцаад эхний ээлжинд бөхийн өргөөг нээж, үйл ажилагааг нь хэвийн явуулахаар санал нэгдсэн байна. Мөн хоёр талаасаа төлөөлөл гаргаж түр зөвлөл байгуулан ажиллахаар болжээ.

Бөхчүүдийн түр зөвлөл байгуулж хамтран ажиллах юуны түрүүн Бөхийн өргөөг нээж хэвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болов.

Posted by Badmaanyambuu Bat-Erdene on Thursday, December 20, 2018

 

source: eagle.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *