Н.Төгсцогт-К.Марреро нар IBO холбооны аваргын бүсийн төлөө тулалдана

Сонирхогчдын боксын олимп, дэлхийн дэд аварга, МУГТ Н.Төгсцогт ирэх сарын 19-ний өдөр Нью Йорк хотын Барклайс центерт Доминиканы боксчийн Клаудио Марреротой тулалдах гэж байгаа билээ.

Энэ хоёрын ялсан нь WBC холбооны дэлхийн аварга Гэри Расселтай тулалдах эрх авна гэж байсан. Тэгвэл уг тулааны ач холбогдлыг өсгөсөн нэгэн явдал болжээ.

Мэргэжлийн боксын IBO холбоо 57.2 кг жингийн эзэнгүй байгаа аваргын бүсээ хоёр тулаанчийн ялсанд нь эзэмшүүлэхээр болсон байна.

Мөн WBC холбооны дэлхийн аваргын төлөө тулалдах эрхээ ч авдгаараа авах юм байна. Тулааныг 2018 оны нэгдүгээр сарын 26-нд Америкийн баруун эргийн 17:00 цагаас FOX ТВ сувгаар шууд дамжуулна. Н.Төгсцогтдоо амжилт хүсье.

source: eagle.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *