Өвөр Монголын банкны ерөнхийлөгч асан авлигын хэргээр цаазын ял сонсжээ

Өвөр Монголын Банкны (Bank of Inner Mongolia) ерөнхийлөгч асан их хэмжээний авлига авч, төсвийн хөрөнгө идэж шамшигдуулсан хэргээр өчигдөр цаазын ял сонссон байна.

Өвөр Монголын Бугат хотын дунд шатны ардын шүүхээс Ян Чэнлинийг 2000-2013 онд бусдаас нийтдээ 307 сая юаний ($44.54 сая) дүнтэй авлига авсан, 298 сая юаний хөрөнгө хувьдаа завшсан хэмээн буруутгажээ.

Мөн уг хэрэгт холбоотой Ян Хайд 19 жилийн хорих ял, Жан Тинд таван жилийн хорих ял тус тус оноосон байна.

Ян Чэнлиний ялыг гүйцэтгэх хугацааг хоёр жилээр хойшлуулах шийдвэрийг бас гаргажээ.

source: ikon.mn